
2025.04.04
УИХ-ын гишүүдийн төлөөлөл эх орноороо бахархсан гал цогтой уншлагыг хүндэтгэн сонсож, хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг 3333 сурагчид өнөөдөр буюу /2025-04-04/-ний өдөр Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсон морин цагт уншиж, эх оронч үзэл, үндэсний ухамсрыг сэрээсэн үйл явдал боллоо.
УИХ-ын гишүүдийн төлөөлөл, төрийн төлөөлөл сурагчдын эх орноороо бахархсан гал цогтой уншлагыг хүндэтгэн сонсож, хүндэтгэл үзүүллээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа сургуулийн 3333 сурагч 2016 онд энэхүү шүлгийг Сүхбаатарын талбайд уншсан. Үүнээс хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ийн сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг болсон юм.
Энэ жилийн хувьд тус сургууль "Тусгаар тогтнол 3333" хөтөлбөрийг үндэсний хэмжээнд түгээхээр зорьж, 21 аймгийн төв талбайд нэг цагт, нэгэн зэрэг шүлгээ уншлаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан