НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хуралд Монгол улсын байр суурийг илэрхийлэв
Гадаад харилцааны сайд Л.Болд Финланд Улс болон Уругвай Улсын хамтран зохион байгуулсан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны “Хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр болсон өндөр түвшний арга хэмжээнд 2013 оны 9 дүгээр сарын 25-нд оролцлоо.
2013.09.27

Хуралдаанаар НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны өнөө болон ирээдүйн чиг хандлагын талаар санал бодлоо харилцан солилцоо.

Тус арга хэмжээний үеэр Финландын Гадаад харилцааны сайд Еркки Туомиоя, Уругвайн Гадаад харилцааны сайд Луис Алмагро, Норвегийн Гадаад харилцааны сайд ноён Еспен Барт Ейде, Олон улсын энх тайвны хүрээлэнгийн ерөнхийлөгч ноён Терже Рөд-Ларсен, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч, Энхийг сахиулах ажиллагааны хангалтын газрын дарга хатагтай Амеера Хаг, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын даргын орлогч Едмонт Мулет нартай уулзав.

Сайд Л.Болд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны өнөөгийн байдал, өөрийн улсын энэ талын чадавхийг нэмэгдүүлэх, энхийг сахиулах ажиллагааны оролцоог өргөжүүлэх талаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.