УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд
2013.09.27

Л.Болд ОХУ-ын гадаад хэргийн сайдтай уулзлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы ажиллагаанд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой НҮБ-ын төв байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж санал солилцоо. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д айлчлах гэж байгааг хоёр тал тэмдэглэхийн сацуу ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудлыг урагшлуулах тал дээр тодорхой алхам хийх шаардлагатай байгааг онцоллоо.

Уулзалтын үеэр хоёр тал дээд, өндөр хэмжээний айлчлал, ажил хэргийн уулзалтуудын давтамжийг цаашид ч хадгалах, чингэхдээ тэдгээрийг тодорхой үр дүнтэй болгох үүднээс бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах шаардлагатай гэдэг дээр санал нэг байлаа.

Сайд С.Лавров өмнөх жилүүдэд дээд, өндөр хэмжээнд хийсэн айлчлалуудын үеэр хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хэлэлцэн тохиролцсон арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнг тодорхойлох, учирч буй бэрхшээл, үндэс шалтгааныг нарийвчлан тогтоох шаардлагатай байгааг тэмдэглээд  эдгээр асуудлыг нягтлан хэлэлцэх үүднээс сайд Л.Болдыг ойрын үед Москва хотноо ажлын айлчлал хийхийг урив.

Мөн энэ оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Москва хотноо болох Монгол-Оросын Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдаанаар дээрх тулгамдсан асуудлуудаар тодорхой шийдэлд хүрэх нь чухал байгааг тэмдэглэсэн юм.

Уулзалтын үеэр хоёр тал дээд, өндөр хэмжээний айлчлал, ажил хэргийн уулзалтуудын давтамжийг цаашид ч хадгалах, чингэхдээ тэдгээрийг тодорхой үр дүнтэй болгох үүднээс бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах шаардлагатай гэдэг дээр санал нэг байлаа.