Ц. Элбэгдорж Олон Улсын Энх тайвны хүрээлэнд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын Нью-Йорк хотноо байрлах “International Peace Institute” буюу Олон улсын Энх тайвны хүрээлэнд зочлов. Олон улсын Энх тайвны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Тэржээ Руд-Ларсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор хүлээн авсныхаа дараа АНУ-ын Төрийн болон төрийн бус байгуулагуудийн төлөөлөлтэй уулзах уулзалтад урив.
Уулзалтын эхэнд Тэржээ Руд-Ларсэн хэлэхдээ “Монгол Улс бол ардчиллын үлгэр жишээ болсон, социализмын дараах шилжилтээс хойших хугацаанд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх чиглэлд хамгийн их амжилтад хүрсэн орнуудын нэг. Эдийн засгийн салбарт гайхамшигтай өсөлт гаргаж, өдгөө хамгийн хурдацтай хөгжиж буй улс болоод байна. Мөн Монголчуудын түүх бол аугаа баялаг сан хөмрөгтэй. Миний бие Азидаа ардчиллын үлгэр жишээ болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авч буйдаа баяртай байна” гэв.
Миний бие Азидаа ардчиллын үлгэр жишээ болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авч буйдаа баяртай байна” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулснаас хойш 23 жил өнгөрсөн байна. Бид 1989 оны жихүүн өвөл хэдэн арван жилийн турш ард түмнийг өөрсдийнх нь зүй ёсны сонголтоор бус удирдаж ирсэн засгийг халж чадсан. Ийнхүү иргэний эрх, эрх чөлөө сэргэн тогтсон юм. Бид хувьсгалаа ганц ч цонх хагалалгүй, дусал цус ч урсгалгүй хийж чадсан. Бид 1990 онд Парламентын засаглалтай улс болсон. Эдүгээ хорь гаруй жилийн дараа Монгол Улс иргэд нь засагласан тогтвортой төртэй улс болон хөгжиж байна. Олон намын тогтолцоо, олон урьгалч үзэл нь ардчиллын үндэс болдоггүй. Харин бид жинхэнэ эрх мэдлийг хүмүүстээ шилжүүлж орон нутагтаа өгснөөр, чухамхүү шууд ардчиллыг бий болгосноор аливаа улс нээлттэй, жинхэнэ утгаараа ардчилсан улс болдог. Бусад ардчилсан орнуудад тулгардаг хүндрэл сорилтууд манайд бас тулгарч л байгаа.
Монголын хувьд бид бусдад заахаас илүүтэй бусадтай хуваалцах сургамж их байгааг онцолмоор байна. Ардчилал бол сурах үйл явц. Бид алдаанаасаа суралцаж, түүний сургамжаас илүү хөгжиж дахин алдахгүй байх боломжоо олж авдаг. Бид Ардчиллын төлөөх Азийн түншлэлийг санаачилж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил тэргүүлж байгаад 2013 оны тавдугаар сард Эл Сальвадор улсад эрхээ шилжүүлсэн. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатрын яриа хэлэлцээ” хийх санаачлагыг дэвшүүлээд байна.
Монгол Улсын иргэн дэлхийн шилдэг 20 их сургуулийн аль нэгд элсч чадвал сургалтын зардлыг нь Засгийн газраас даах зэргээр чанартай, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд ихээхэн анхаарч байна” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон дурдлаа
Ил тод байдал, хариуцлага, хуулийн засаглалыг бид тууштай баримталж ирсэн. Эдгээр нь ардчилал оршин тогтнох, хөгжин бэхжихийн үндэс суурь гэдгийг бид мэднэ. Авлига бол олон нийтийн итгэлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг үргээн айлгаж, иргэдийн боломж бололцоог дээрэмдэн тонож байдаг. Тиймээс, бид нийгэмдээ, төрийн өндөр албан тушаалтнаас эгэл жирийн иргэн хүртэл, авлигыг үл тэвчих үйлсийн төлөө ажиллаж байна. Монгол Улс ардчилал, эдийн засаг, газар зүйн байрлал гээд олон түвшинд онцгой байр эзэлдэг. Эдийн засгийн салбарт бид гайхамшигтай өсөлтийн замд гарлаа. Өнгөрсөн 2012 онд манай эдийн засаг 17 гаруй хувь байсан бол энэ жил 11 хувьтай байна. Үзүүлэлт багассан боловч бусад орнуудтай харьцуулбал хоёр оронтой тоотой байгаа нь өндөр юм. Энэхүү эдийн засгийн хурдаа хадгалах нь бидний хувьд том сорилт юм. Энэхүү сорилтыг бид даван туулахын төлөө бэрхшээлийг сөрөн ажиллаж байна.
Эдийн засгийн салбарт бид гайхамшигтай өсөлтийн замд гарлаа. Өнгөрсөн 2012 онд манай эдийн засаг 17 гаруй хувь байсан бол энэ жил 11 хувьтай байна.
Бид хөгжлийнхөө хоёр том зорилтыг тэнцвэртэй хангахаар ажиллаж байна. Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлтөөр бий болсон боломжуудыг Монгол хүн бүрт тэгш эдлүүлэх, хоёрдугаарт, Монгол Улс бизнес хийхэд нээлттэй, олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн гэдгээ дэлхий нийтэд тодорхой, баттай нотлон харуулах явдал юм.
Бид дэд бүтцээ сайжруулж, эрүүл мэнд, боловсролын салбараа дэлхийн түвшинд хүргэх шаардлагатай байгаа. Иргэдийнхээ ойрын болон хэтийн хэрэгцээг хангахын тулд маш их зүйл хийж бүтээх хэрэгтэй байна. Бидний амжилтын түлхүүр нь манай ард иргэд юм. Монгол Улсын эдийн засагт уул уурхайн эзлэх байр суурь үлэмж өсч байгаа энэ жилүүдэд бид иргэдээ улам бүр боловсролтой болгох, мэргэшүүлэх тал дээр ихээхэн анхаарч байна. Хэрэв Монгол Улсын иргэн дэлхийн шилдэг 20 их сургуулийн аль нэгд элсч чадвал сургалтын зардлыг нь Засгийн газраас даах зэргээр чанартай, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд ихээхэн анхаарч байна” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон дурдлаа.
Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АНУ-ын Төрийн болон төрийн бус байгуулагуудийн төлөөлөлтэй Монголын түүх, боловсрол, ардчилал, эдийн засаг, уул уурхай, жендэр, хууль шударга ёсны асуудлаар өргөн хүрээнд асуулт хариулт явуулж санал солилцов.