Ерөнхийлөгчийн Цөмийн зэвсгийг хураах асуудлаарх өндөр түвшний уулзалтад хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Нью-Йорк хот /09.26/
2013.09.27

Ерөнхийлөгчийн Цөмийн зэвсгийг хураах асуудлаарх өндөр түвшний уулзалтад хэлсэн үг

2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр
Нью-Йорк хот

Ноён дарга аа, Эрхэм Ерөнхий Нарийн бичгийн дарга аа, Эрхэмсэг ноёд оо, Хатагтай, ноёд оо,   Чухал ач холбогдолтой энэхүү хуралдаанд оролцож хэлэлцэж буй асуудлаар санал бодлоо илэрхийлэх, дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс ангижруулах үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд шийдвэртэй алхмыг хэрэгжүүлэх эрэлт шаардлагын талаар өөрийн санаа бодлыг тод бөгөөд хүчтэй илэрхийлэх завшаан тохиосныг  миний бие өндөр хүндэтгэл, нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна.   Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн зоримог үзэл санааг талархан дэмждэг, олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүд, ялангуяа цөмийн зэвсэгтэй улс бүхэн амаргүй яриа хэлэлцээ хийж, нягт хамтран ажиллаж, харилцан ойлгож, шаргуу чармайж зүтгэсний хүчээр эл зорилгод хүрч болно хэмээн хатуу итгэдэг учир бид бүхэн өнөөдөр энд хуран цуглаад байна. Цөмийн зэвсгийг хураах үйл явц бол нэг бүрчлэн тун хянамгай хэлэлцэх учиртай олон хэсгээс бүрддэг боловч цаг хугацаа давчуу учир би дараах цөөн асуудлаар өөрийн бодлыг товчхон өгүүлье.  

Нэг. Цөмийн зэвсгийг хориглох талаар Монгол Улс Ерөнхий нарийн бичгийн дарга Цөмийн зэвсгийг хориглох таван зүйлт санаачилга дэвшүүлснийг дэмжиж, цөмийн зэвсгийг хориглох нь хойшлуулалгүй анхаарах шаардлагатай асуудлуудын нэг мөн гэдэгтэй санал нэгдэж байна. Цөмийн зэвсгийн асуудлаар гэрээ хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх цаг мөч нэгэнт тулгарсан хэмээн итгэж байгаа учир уг баримт бичгийн эхний төслийг улс орнуудад хүргүүлээд байна.Нээлттэй ажлын хэсгийн уулзалтуудын үр дүнд хүмүүнлэгийн үүднээс цөмийн зэвсгийн хор уршгийг харгалзан энэ ажлыг нэн даруй хийж эхлэх шаардлагатай байна.  

Хоёр. Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага Цөмийн туршилтыг бүрэн хориглох нь цөмийн зэвсгийг хориглох үйл ажиллагааг түргэсгэж түүнийг үл дэлгэрүүлэх хүчирхэг хэрэгсэл болно. Олон улсын хамтын нийгэмлэг энэхүү баримт бичиг нэн даруй хүчин төгөлдөр үйлчилж эхлэхийг хүлээж байна. Улс төрийн хүсэл зориг байвалхарьцангуй богино хугацаанд ахиц гаргах боломжтой учир соёрхон батлаагүй улс орнуудад ялангуяа хоёр дахь хавсралтад нэр нь орсон найман улсад хандан яаралтай соёрхон батлахыг уриалж байна.  

Гурав. Зэвсэг хураах яриа хэлэлцээ ба кампанит ажиллагаа Зэвсэг хураах олон талт яриа хэлэлцээний цор ганц чуулган-Зэвсэг хураах бага хурал санаанд хүрэхгүй байгаа нь тун ч тоогүй.Үйл ажиллагааг нь идэвхжүүлэхэд чиглэсэн зөвлөгөөн явагдаж байгаа ч Зэвсэг хураах бага хурал саатсан хэвээр байна. Олон улсын хамтын нийгэмлэг нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар ганц нэг улсын таалалд багтах ёсгүй. Тийм учраас Газрын минийг хориглох тухай 1997 оны конвенц болон Сум хэрэглэлийн тухай 2008 оны конвенцийг байгуулахад харагдсанчлан олон улсын практикт Зэвсэг хураах механизм гацсан тохиолдолд улс орнууд болон төрийн бус байгууллагуудын эвслийн салшгүй үүрэг роль харагддаг.Тийм учраас Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг дүгнэх бага хурал, Шинэ асуудлын эвсэл, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хийгээд хураах дэлхийн сүлжээнд хүлээсэн үүргээ цөмийн гүрнүүд тууштай баримтлахад нь цөмийн зэвсгийг хураах бодит хүчин чармайлтыг дэмжихэд  хөхиүлэн чиглэсэн бусад санал санаачилга, үнэ цэнэтэй бусад эвслийг онцлон дурдахыг хүсэж байна.   Цөмийн гүрнүүдийг хөхиүлэн дэмжих тухай дунд зиндааны улсуудын санаачилга, Дэлхийн хэмжээнд тэглэх кампанит ажиллагаа,Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампани, бусад олон   санал санаачилга бий.   Цөмийн зэвсэггүй бүсүүдэд оролцогч улсууд болон Монголын бага хурал 116 улсын бүлгийн дуу хоолойг өргөж түүнийг нэн чухал оролцогч болгох шинэ үзэгдэл юм. Цөмийн зэвсэггүй бүсүүдийн хөдөлгөөнд оролцогчийн хувьд Монгол Улс 2009 онд холбоо баригчдын анхны уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, уг бүсүүдийн 2015 онд болох гурав дахь бага хурлын бэлтгэл хуралдааныг 2012 онд Вена хотноо даргалсан юм. Энэ онд Меkсикийн хамтаар Женевийн бэлтгэл хуралдааныг хамтран даргалсан билээ.  

Дөрөв. Цөмийн зэвсэггүй бүсүүд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураахад цөмийн зэвсэггүй бүс байгуулах нь бүс нутгийн хэмжээнд үр дүнтэй арга хэмжээ юм. Өнөөдрийн байдлаар Антарктид болон сансар, далайн ёроолд тэрчлэн Латин Америк, Кариб, Номхон далайн өмнөд хэсэг, Зүүн Өмнөд Ази, Төв Ази, Монгол зэрэг хүн ам суурьшсан есөн бүс байгаагийн дотор Монгол улс бол 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг бүхий нэг улс юм. Цөмийн зэвсэггүйбүсүүдийн   чухал бөгөөд дэлхийн хэмжээний хүчин чармайлтад түрлэг нэмэх үр дүнтэй бүс нутгийн арга хэмжээ мөн гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг. Одоогийн бүсүүдийг бэхжүүлэхийн хамт, Ойрхи Дорнод, ЗХА-д шинэ бүсүүд байгуулахыг хөхиүлэн дэмжих шаардлагатай. Сүүлчийнхэд нь зөрчил маргаан удаан үргэлжилж байгаа.   Дурдсан бүсүүдийг байгуулснаар ихээхэн туршлага хуримтлагдсан шинэ бүсийг байгуулахад тус дөхөм үзүүлэх болно. Цөмийн зэвсэггүй бүс анх бий болсноос хойш 38 жил өнгөрч, түүнийг байгуулахын ач холбогдол нэгэнт мэдэгдсэн учир Монгол Улс Цөмийн зэвсэггүй бүс /ЦЗБ/-үүдийн бүх талыг хамарсан хоёр дахь иж бүрэн судалгаа явуулахы НҮБ-д уриалж байна. Латин Америк, Карибын бүс нутагт анхны бүс байгуулагдсаны 40 жилийг олон улсын хамтын нийгэмлэг ёслон тэмдлэглэхийн өмнө энэхүү судалгааг хийвэл зохино.  

Тав. Монгол Улсын ЦЗБ дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс ангижруулах үйлсийн тусын тулд цөмийн зэвсэгтэй хоёр гүрэнтэй хил залган оршдог Монгол Улс 20 жилийн тэртээ нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн дангаараа зарласан бөгөөд энэ статусыг механизм болгохоор шаргуу чармайн ажиллаж байна. Тус улс 2000 онд үндэсний хууль тогтоомжоо баталж, олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээтэй  дэмжлэг, өөрийн тууштай бөгөөд уян хатан бодлогын үр дүнд Монголын энэ статус баталгаажсан. 2012 оны есдүгээр сард цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй хүндэтгэх, түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ зарлан тунхагласан. Монгол Улсыг цөмийн зэвсэг хэрэглэн ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхгүй, түүний статусыг хүндэтгэнэ, их гүрнүүдийн өрсөлдөөн, геополитикийн өрсөлдөөнд шатрын хүү болгож ашиглахгүй, Монгол Улсын нутаг дэвсгэр итгэлцэл, тогтвортой байдлын талбар, бусдын эсрэг ашиглагдах ёсгүй гэж амалсан. Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг байгуулахад жижиг улс ч өөрийн хувь нэмэр оруулах боломжтойг харуулж зоригжуулсан.  

Зургаа. ЗХА. Аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах туршлагатай улсын хувьд Монгол Улс тус бүс нутагт Цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлаар Зүүн Хойд Азийн улсуудтай албан бусаар ажиллах боломжтой. Амаргүй боловч эр зориг, улс төрийн эрмэлзэл шаардсан энэ нь зорилт тууштай байдлын үндсэн дээр нэн даруй биш боловч хэрэгжих боломжтой гэдгийг бид мэднэ. Итгэлцлийг бэхжүүлэх алхам хийх шаардлагатай. Энэ зорилгын үндсэн дээр бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхийн тулд миний бие өнгөрөгч гуравдугаар сард ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх санаачилга дэвшүүлж тус бүсийн улсуудыг илэн далангүй яриа хэлэлцээнд урьсан.   Ноён дарга аа, Цөмийн зэвсгийг хураахын тулд хүч чармайлтаа дайчлан ажиллах бөгөөд өнөөдрийн эрч хүч бидний хүчин чармайлтыг улам нэмэгдүүлэх болно.  

Анхаарал тавьсанд баярлалаа.