М.Бат-Очир: Сумын ченж, үйлдвэр гэсэн шууд холбоог үүсгэнэ
Өнгөрөгч оны сүүлээр УИХ-аас арьс ширний салбарыг дэмжих үүднээс 200 тэрбумын дэмжлэг үзүүлэхээр 74 дүгээр тогтоол гаргасан билээ. Уг ажлын талаар Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны дэд ерөнхийлөгч М.Бат-Очиртой ярилцлаа.
- Төрөөс өгсөн уг мөнгөөр танай салбар хангалттай хөл дээрээ тогтож чадах болов уу?
Бид өмнө нь түүхий эдээ худалдаж авах гэхээр эргэлтийн хөрөнгөгүйн улмаас зогсонги байдалд байсан. Харин шинэчлэлийн засгийн газар энэ байдлыг анхаарч мөнгө өгсөн. Өнөө маргаашгүй зээлээ өгч эхэлнэ. Өнөөдрийн байдлаар гэхэд зээл хүссэн аж ахуй нэгжүүдийн хүсэлт ҮХААЯ-д оччихсон, арилжааны банкууд дээр очих гэж байгаа.
Бид энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсанаар сумын ченж, үйлдвэр гэсэн шууд холбоог үүсгэх гэж байгаа. Өөрөөр хэлбэл сумын ченжийг итгэмжлэгдсэн төлөөлөгч болгоно гэсэн үг юм. Бид засгийн газрын өмнө 2013 онд нийт авч буй бүтээгдэхүүнийхээ 20 хувийг хагас боловсруулснаас дээш боловсруулах үүрэг авсан. 2014 онд 40 хувь, 2015 онд 60 хувь, 2016 онд 80 хувьд хүргэе гэж байгаа.
-Ченж нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч болгоход нэлээд ажил хийгдэх болов уу. Ер нь ченжүүд итгэмжлэгдсэн төлөөлөгч болсноор өөрсдөд нь ямар ашигтай юм бэ?
-Ченжүүдийг эхний ээлжид үнэмлэхжүүлнэ. Уг үнэмлэх дээр сумын Засаг дарга гэх мэт гурван талын гарын үсэг зурагдана. Нөгөө талаас тэдэнд падаан олгоно.
Хятадууд манай түүхий эдийг аваад байхаар манай улсад бүртгэлгүй маш их мөнгө явж байсан. Харин падаантай болгосноор энэхүү мөнгө манайд бүртгэлтэй болж, татвар төлөгдөнө гэсэн үг. Ингэснээр улсад ашигтай болно.
- Ченжийн хувьд?
-Ченжүүдийн хувьд үйлдвэр тухайлбал, 100 хонины арьс авъя хэмээн захиалгаа өгвөл ченж эхлээд өөрийн мөнгөөр авна. Бид бас өгнө. Ингэснээр бид хамтын ажиллагааны хүрээнд итгэмжлэгдэнэ гэсэн үг. Дээрээс нь энэ хүн зөвхөн өөрийн орон нутагтаа л ажиллана.
Бог малын арьсанд 3000 төгрөг, бод малын нэг арьс тутамд 15 мянган төгрөгийн урамшуулал олгохоор заасан
Тэгэхээр хөдөөдөд ажлын байр бий болох өөр нэг сайн тал гарч ирж байгаа юм. Үүнээс гадна аймгийн ченж, Эмээлтийн ченжийн олдог байсан мөнгө сумын ченжид очих учир түүнд маш олон талын ашигтай болж байгаа юм.
-Дундаас нь Хятад иргэн ч юмуу илүү өндөр үнээр малчдаас арьс ширийг нь аваад байх боломжтой юм байна шүү дээ?
-Нэгдсэн байдлаар тогтоож буй арьс шир авах тарифийг нэлээд олон талын судалгаан дээр үндэслэж тогтоосон. Өөрөөр хэлбэл зах зээлийн ханштай ижил, түүнээс дээш байхаар тогтоож өгсөн тул малчид хямд үнээр өгөхгүй гэж ойлгож болно.
-Бог, бодын арьс, ширийг хэдээр авах юм бэ?
-Бог малын арьсанд 3000 төгрөг, бод малын нэг арьс тутамд 15 мянган төгрөгийн урамшуулал олгохоор заасан. Дээр хэлсэн хоёр журмын дагуу дотоодын үйпдвэрүүдийн жагсаалтыг олон нийтэд зарлах үүргийг манай холбоо хүлээж байгаа.
Тухайлбал, манай улсад арьс шир боловсруулах том 14 үйлдвэр, жижиг, жижгэвтэр 17 үйлдвэражиллажбайна. Эдгээр үйлдвэрүүд нь журамд зааснаар хөнгөлөлттэй зээл авах эрхтэй болох юм.
-Үйлдвэрүүдэд дээд тал нь хичнээн төгрөгийн зээл олгох вэ?
-Энэ журамд дээд тал нь нэг үйлдвэрт 20 тэрбум төгрөг олгохоор заасан. Ер нь тогтоолд заасан 200 тэрбумын 60 тэрбумыг малчид, мал бүхий иргэд үндэсний үйлдвэрт арьс ширээ тушаахад зориулжбайгаа. Үлдэж байгаа 140 тэрбумын 15 тэрбумыг боловсруулсан бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн хийжбуй үйлдвзрүүдэд, мөн 15 тэрбум төгрөгийг нийт үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж байгаа.
Харин үлдсэн 110 тэрбумыг нь үндэсний боловсруулах 34 үйлдвэртээ хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох юм. Үйлдвэртэй холбоотойгоор нэг тулгамдаж буй асуудал байна.
-Ямар асуудал байна вэ?
-Манай үйлдвэрүүдийн ихэнх нь байр орон сууцны подваль эсвэл дэлгүүр хоршооны нэг өрөөг түрээсэлсэн байдалтай байгаа. Энэ асуудлыг ҮХААЯ, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо авч үзээд төрд асуудал тавьж байгаа. Энэ нь үйлдвэр, худалдааны төв байгуулах асуудал юм.
Нийслэлээс шийдсэн шийдвэрийн дагуу хуучин Пеонерын ордны ард талд газар нь шийдэгдсэн байгаа. Тэнд томоохон барилга барьж, нэг, хоёрдугаар давхарт нь арьс ширэн бүтээгдэхүүний худалдааг зохион байгуулж, дараагийн давхруудад жижиг үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулдаг байхаар асуудал яригдажбайна.
-Ер нь манай улс жилдээ махны хэрэгцээний улмаас хичнээн арьс шир бэлтгэж байдаг юм бэ?
-Сүүлийн гурван жилийн дунджаар авч үзэхэд монголчууд бид жилдээ 10 сая арьс, ширийг бэлтгэж байна. Үүний дөрвөн сая 500 мянга орчим нь хонины арьс, дөрвөн сая 500 мянга нь ямааны арьс, 400 мянга орчим нь үхрийн шир, ЗОО мянга орчим нь адууны шир, 300 мянга орчим нь тэмээний шир байгаа юм.
Сүүлийн арван жилээр авч үзэхэд энэхүү 10 сая арьсны 25 хувийг Монголын үндэсний үйлдвэрүүд худалдаж аваад боловсруулж байна. Үлдсэн 75 хувийг хятадууд худалдаж аваад манай үйлдвэрүүдэд төлбөр төлж анхан шатны боловсруулалт хийгээд гадагш гаргадаг байсан.
Үүнээс үүдэн иргэдийн дунд Монголд арьс шир боловсруулах үйлдвэр байдаггүй гэсэн ташаа ойлголт яваад байдаг юм. Энэхүү ойлголтыг мөн ирэх өдрүүдэд орон даяар зохион байгуулагдах зөвлөгөөний үеэр малчид, мал бухий иргэд, энэ төрлийн бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөх юм.
- Монголчууд жилдээ 10 сая арьс, шир гаргадаг гэлээ. Тэгэхээр төрөөс өгсөн 200 тэрбум үүнд хэр хүрэлцээтэй юм бэ?
-Урамшууллыг энэ жил олгоно. Ирэх жилээс цаашид хэрхэн олгох талаар төрөөс дахин шийдвэр гарах болов уу. Тиймээс энэ жилийн урамшууллыг хэрхэн зөв зохион байгуулахаас их зүйл хамаарна. Өөрөөр хэлбэл, 330 сумын Засаг даргын Тамгын сазар, сумдын мал эмнэлгийн газар зэрэгтэй хамтран хэрхэн хамтарч ажиллахаас дараа дараагийн урамшуулал шууд хамааралтай болчихоод байгаа юм.