“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” нэгдсэн арга хэмжээ
2013.09.05

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газраас “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” нэгдсэн арга хэмжээг хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор уламжлал болгон 8 дахь жилдээ Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Шадар сайд Д.Тэрбишдагва 2006 онд Германы Берлин хотын “Олон улсын Ногоон 7 хоног” хүнс, хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн худалдааны талаар туршлага судлан, “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах шийдвэр гаргасан юм.

“Намрын ногоон өдрүүд-2013” нэгдсэн арга хэмжээ нь 3 үндсэн хэсэгтэй. Үүнд:

“ЭРҮҮЛ ХҮНС”-2013 ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

“АЛТАН НАМАР”-2013 ШИНЭ УРГАЦЫН БАЯР

“ШИЛМЭЛ МАЛ”-2013 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА