Сум хөгжүүлэх сангийн зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй бол эргүүлэн татна
Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд 24 тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ жил шинэчлэгч засгийн газар гаргасан.
Өнгөрсөн өдрүүдэд зориулалтын бусаар зарцуулагдсан гэх хэл ам дагуулсан тус зээл нь орон нутагт хэрэгжээгүй. Нэгч ажлын байр бий болгоогүй гэх зөрчлийг дагуулсан.
Тэгвэл зориулалтын бусаар ашиглагдаж байгаа зээлийг эргүүлэн татахаар болсон байна. Одоогоор бүртгэлтэй 90 гаруй мянган аж ахуй нэгж байгууллагаас 60 гаруй мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн 90 гаруй хувь нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байгаа гэсэн судалгаа бий.
Тэднийг бодлогоор дэмжихийн тулд өмнөх засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгосон ч өнгөрсөн хугацаанд олгогдсон зээл зорилтод эзэндээ очоогүй зориулалтын бусаар ашиглагдаж иргэд гэхээсээ илүү хэдэн дарга нарын халаасыг зузаатгаж төрийн нэрээр явсан төсөл үр дүнгээ өгөөгүй талаар иргэд шүүмжилдэг.
Харин энэ оны хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нь жилийн долоон хувийн хүүтэй таван жилийн хугацаатай аймаг дүүргүүдэд хувиарлаж байгаа бол сум хөгжүүлэх зээл нь жижиг дунд үйлдвэрлэлийг бодвол хамаагүй илүү хөнгөлөлттэй банкаар дамждаггүй тухайн орон нутагт эрх мэдэл олгогддог. 2011 оноос хойш жил бүр хамгийн бага хүн амтай сумдад 50 сая төгрөг очиж байгаа талаар албаныхан мэдээллээ.
2011-2013 онуудад тус бүр 24 тэрбум төгрөгийг 330 суманд хүн амын тооноос шалтгаалан олгосон.
ХЯ-ны ЖДҮ-ийн газрын дарга Б.Бат-Амгалан “Төрөөс нэмж мөнгө шаардахаас өмнө гарчихсан хөнгөлөлтийн эх үүсвэр хаана явж байна. эзнээ олсон уу үгүй юу гэдгийг тодорхойлно. Эзнээ олоогүй, зориулалтын бусаар ашиглагдаж байгаа зээлийг эргэн татах чиглэлийг аймаг дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, жижиг дунд асуудал эрхэлсэн мэргэжилтнүүдэд даалгасан байгаа.
Дараа жилээс сум хөгжүүлэх сангийн зээлийг хэр ашигласнаас хамааран сайн ажилласан сумдад эх үүсвэрийг нэмэгдүүлэх, муу хангалтгүй ашигласан бол хасч, танах, хувиарлахгүй байх арга хэмжээ авна” хэмээн мэдэгдлээ.
2011-2013 онуудад тус бүр 24 тэрбум төгрөгийг 330 суманд хүн амын тооноос шалтгаалан олгосон. Цаашдаа орон нутаг, нийслэлд иргэдийн бухимдуулсан алдааг давтахгүй байх уян хатан нөхцөлөөр үр дүнтэй ажиллахыг зорьж байгаагаа салбарын яам дуулгасан.