Хот хөгжүүлэх "Санхүүгийн төв" байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Английн ИБУИНВУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Кристофер Стюарт, Лондон хотын Захирагч /Санхүү, Эдийн Засгийн асуудал хариуцсан/ Алдерман Рожер Гифорд болон бусад албаны хүмүүсийг
2013.09.20

Хот хөгжүүлэх "Санхүүгийн төв" байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Английн ИБУИНВУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Кристофер Стюарт, Лондон хотын Захирагч /Санхүү, Эдийн Засгийн асуудал хариуцсан/ Алдерман Рожер Гифорд болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хот байгуулалт болон ногоон хөгжлийн талаархи төсөл хөтөлбөр, Хот хөгжүүлэх санхүүгийн үйл ажиллагааг мэргэшүүлэх, өргөжүүлэх боломжийн талаар харилцан ярилцаж, Улаанбаатар хотод “Санхүүгийн төв” байгуулах талаар санал солилцлоо. Хотын дарга уулзалтын эхэнд “Улаанбаатар хот дэлхийн бусад хотуудтай харьцуулбал хүн ам, үйлдвэрлэл төвлөрсөн хот. Бид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг анх удаа УИХ-аар батлуулсан. Энэ ажлын хүрээнд Энхтайвны өргөн чөлөөний дагуу метро барихаар болж, ТЭЗҮ-г гаргалаа. Энэ ажилд хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах хүсэлтэй байна.

Энэ ажлын хүрээнд Энхтайвны өргөн чөлөөний дагуу метро барихаар болж, ТЭЗҮ-г гаргалаа.

Мөн Улаанбаатар хотын 78 хувийг эзэлж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, тохилог орон сууцны хороолол болгохдоо сэргээгдэх эрчим хүчийг ашиглахыг зорьж байна. Эхний 12 байршилд ажил эхэлсэн. Тиймээс та бүгдийн саналыг таатайгаар хүлээн авч, хамтран ажиллах болно” гэж хэллээ.

Ноён Алдерман Рожер Гифорд хотын даргад хүлээн авч уулзсанд талархсанаа илэрхийлээд, “Аливаа санхүүгийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд “Хөрөнгийн бирж” чухал ач холбогдолтой байдаг. Мөн дотоод бондын зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн энэ их бүтээн байгуулалтыг хийхэд Улаанбаатар хотод “Санхүүгийг төв” зайлшгүй байгуулах шаардлагатай. Тиймээс бид Улаанбаатар хоттой хамтарч ажиллах төсөл, хөтөлбөрийнхөө талаар Элчин Сайдын Яамтайгаа ярилцах болно” гэлээ. Уулзалтын төгсгөлд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод Санхүүгийн төв байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, яг энэ асуудлаар та бүхэнтэй уулзаж байгаадаа олзуурхаж байна. Лондон хоттой хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэдгээ дуулгасан юм.