Элчин сайд В.В.Самойленког хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Л.Болд, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд В.В.Самойленког хүлээн авч уулзлаа..
2013.09.18

Элчин сайд В.В.Самойленког хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленког эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр ОХУ-ын Элчин сайд ноён В.В.Самойленког ОХУ, Монгол Улсын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэхэд оруулсан хувь нэмрийг Гадаад харилцааны сайд Л.Болд өндрөөр үнэлж цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөв.