Ерөнхийлөгч маргааш АНУ-ыг зорино
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун-ийн хамтаар
2013.09.19

Ерөнхийлөгч маргааш АНУ-ыг зорино

АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулган энэ өдрүүдэд хуралдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү чуулганд оролцохоор маргааш тус улсыг зорих гэж байгаа ажээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд 193 орны төр засгийн тэргүүнүүд оролцож байна

193 орны төр засгийн тэргүүнүүд оролцож байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы эхний өдөр Сири улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцсан юм.

Гэхдээ энэ удаагийн чуулганаар голлон эмэгтэйчүүд, залуучууд, хүний эрх хөгжлийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн тулхтай хөгжил, цөмийн зэвсэг зэрэг тулгамдаж буй олон асуудлыг хөндөх нь.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд энэ удаагийн чуулганы хугацаанд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзахын зэрэгцээ хоёр талын хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөж байгаа бололтой.