Нийслэлийн 28 цэгт шинэ ногоо худалдаалагдана
Хүнсний ногооны салбарт томоохон эрсдэл үүсч магадгүй байна. МУ-ын Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллах үеэр ногоочид, тариаланчид хүнсний ногооны борлуулалт, хадгалалт зоорьны асуудлыг шийдэж өгөхийг хүсч байсан.
Тэгвэл энэ асуудал шийдлээ олж засгийн газрын хуралдаанаар шийдвэр гарлаа. Манай улсын хувьд 200 гаруй мянган тонн төмс, 100 гаруй мянган тонн хүнсний ногоо хураан авахаар тооцоолж байна.
Гэтэл зоорьны нийт багтаамж 170 тонн байгаа нь хураан авах ургацын тал хувийг л хадгалах боломжтой. Үлдсэн хувь болох 140 мянган тонн ургацыг шууд борлуулахаас өөр аргагүй байдалд хүргээд байна.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
Монгол улсын ургац хураалт
Улс орны аюулгүй байдал иргэд өлсөхгүй байхаас эхэлнэ. Иргэдээ өлсгөхгүй байна гэдэг нь аюулгүй байдлын ихэнх хувь шийдэгдэж байна гэсэн үг. Тиймээс үүнийг сахин хамгаалдаг иргэд гэдгээрээ бахарахдаг. Нийт үр тарианы 50 гаруй хувийг Сэлэнгэ аймаг дангаараа үйлдвэрлэж байна.
Зоорьгүйгээс ногоочид ногоогоо хөлдөөх, ялзруулж алдагдал хүлээдэг. Энэ бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд агуулах зоорийг нийслэлийн дүүргүүдэд бий болгох шаардлагатай байна. Мөн тариаланчдын хөдөлмөрийг шударгаар үнэлэх шаардлага байна.
Өнгөрсөн жил ургацыг хэдэн жилийн өмнөх ханшаар худалдан авсан нь тариаланчдын урмын мохоож байна. Энэ жил өнгөрсөн жилээс бага ургац авсан нь үүнтэй холбоотой тариаланчид үр тариа тарихаа багасгаад байвал Монгол улс хүнсний ногооны хэрэгцээгээ хэнээс авах бэ? Тиймээс төрөөс анхаарах хэрэгтэй.
Энэ жил тариаланчид бүтээгдэхүүнээ борлуулахад зориулан худалдааны төв, байгууллагыг 7 сарын 30-ны дотор бэлэн болгохыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд засаг дарга нарт даалгажээ. Ингэснээр манай эх орны ногоог нийслэлийн 28 цэгт борлуулах бөгөөд ногооны павилон барих хөрөнгийг яам гаргаж дүүргүүд хариуцан барихаар боллоо.