Дулааны 5-р цахилгаан станцын ажил намраас эхэлнэ
Өнгөрсөн хугацаанд газар чөлөөлөх асуудлаас болж хугацаа алдсан гэдгийг салбарынхан хэлж байна. Гэхдээ үүний цаана эрх ашгийн зөрчлөөс үүдэн асуудал үүссэн гэж ярьж байлаа.
Ирэх долоо хоногоос цахилгаан станцын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж олон нийтэд ил болгохоор болсон байна.
Эрчим хүчний сайд М.Сономпил “Сонгон шалгаруулалтад хоёр компани байгаа. Хамгийн сайн санал өгсөн компанитай гэрээ хийнэ. Өнөөдрийн байдлаар 4 центээр эрчим хүчээ нийлүүлэх санал ирүүлээд байгаа. Хоёр компани их ойролцоо байгаа. Гэрээ хэлэлцээр их амжилттай явагдаж байгаа” хэмээн хэллээ.
Дулааны 5-р цахилгаан станц хэзээ баригдахаас шалтгаалан шинээр баригдсан хорооллууд дулаантай байх эсэх нь шалтгаална. Ойрын нэг хоёр жилдээ баригдсан орон сууцыг төвлөрсөн дулаанаар хангах найдвар багатай байгааг салбарын сайд онцоллоо. Дулааны 5-р цахилгаан станцын эхний ээлжийг ирэх 2016 онд хүлээн авах тохиролцоонд хүрчээ.