Харилцан ойлголцлын санамж бичигт Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам болон түншлэлийн талаас гарын үсэг зурлаа.
2013.08.27

“ДЦС-5”-ыг барих компаниуд тодров

Эдийн засгийн хөгжлийн яам, эрчим хүчний яамны хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Улаанбаатар дулааны цахилгаан станц 5”-ыг барих гүйцэтгэгчийг шалгаруулснаа ажлын хэсгээс мэдээллээ.

Ажлын хэсгээс концессын болон бусад гэрээний нөхцлүүдийн талаар хамгийн сайн нөхцөл санал болгосон Францын Жи ди Эф Суэз”, Япон улсын Сожитц корпораци”, БНӨСУ “Поско энержи”, Монголын “Ньюком” ХХК компаниудаас бүрдсэн түншлэлийг байгуулсан.

Эдгээр компаниуд нь төсөлд давуу эрхтэй болохыг баталж цаашид төслийн концессийн гэрээ болон бусад гэрээг байгуулах хэлэлцээнд оролцохыг зөвшөөрч Харилцан ойлголцлын санамж бичигт Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам болон түншлэлийн талаас гарын үсэг зурлаа.

Уг арга хэмжээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний яамны сайд М.Сономпил нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Санамж бичигт гарын үсэг зурснаар түншлэл байгууллагууд нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэлийн өөрчлөлт, төмөр замын байгууламж, нүүрсний чанарын болон бусад нарийвчилсан судалгааг өөрийн зардлаар цаг хугацаа алдахгүй хийж, гүйцэтгэх юм байна.

Тавдугаар цахилгаан станцын тендерт “Ньюком” тэргүүтэй концерциум шалгарчээ.

Төслийг хэрэгжүүлэх урьдчилсан хуваарийн дагуу гүйцэтгэгч нь 2014 оны долоодугаар сард барилга байгууламжийн ажлыг эхлүүлэн 2017 оны долоодугаар сарын нэгэнд эхний блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж.

Дашрамд дурьдахад энэхүү санамж бичиг нь түншлэлийн тендерт шалгарсан давуу эрхтэй болох статусыг батлахаас бусдаар талуудын хооронд хуулийн харилцаа эрх үүрэг болон ямар нэг эрх зүйн зохицуулалт агуулаагүй байна.

Дулааны v цахилгаан станц барих газрын ерөнхий үнэлгээг хийжээ

Төслийн талбар өөрчлөгдсөнтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу ажлын хэсгээс шалгарсан талуудаас Концессийн хуулийн 15.2.1 дэх хэсэгт заасны дагуу “Хамгийн сайн эцсийн санал” буюу ВАРО үнэлгээгээр тодруулга авах хүсэлт гаргасан байна.

Үүний дагуу 2013 оны хоёр дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч тендерт шалгарсан талуудтай хэлэлцээр хийсэн. Энэхүү хэлэлцээрт сүлжээнд нийлүүлэх цахилгааны эрхлэлтийн тариф, 25 жилийн нэгдсэн дундаж тарифыг 73 байсныг 63.105 төг/кВт цаг болгон бууруулжээ.

Мөн төслийн шинэ байршил болох Хөлийн голын хөндийд 43 га газрын эзэмшлийн гэрчилгээг авч, Байгаль орчны ерөнхий үнэлгээг хийж дуусгаад байгаа аж.