Цахилгаан станц барих компанийг удахгүй тодруулна
Өнгөрсөн долоо хоногийн “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр багагүй шүүмжлэл хүртсэн М.Сономпил сайд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлаа танилцуулав.
Тэрээр Амгалангийн дулааны цахилгаан станцын газар чөлөөлөх ажил 70 хувьтай байгаа бөгөөд ирэх долоо хоногт үлдсэн айлуудыг нүүлгэн шилжүүлбэл ажлаа эхлэхээр болсноо дуулгасан юм.
Хотын захиргаанаас нийт зургаан тэрбум төгрөгийг 33 айлд нөхөн төлбөр хэлбэрээр олгосон бөгөөд энэ лхагва гариг буюу маргааш Амгалангийн цахилгаан станцын нээлтийг хийхээр болсон гэлээ. Мөн өнгөрсөн долоо хоногт ТЭЦ-5-ийн тендер шалгаруулалт болсон.
Тавдугаар цахилгаан станц ашиглалтад орсноор 450 МВт хүчин чадалтай, үр ашигтай дулаан, эрчим хүч нэмэгдэнэ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын урд Хөлийн хөндийд баригдахаар газар нь шийдэгдсэн “Улаанбаатарын дулааны цахилгаан станц V” ашиглалтад орсноор 450 МВт хүчин чадалтай, үр ашигтай дулаан, эрчим хүч Улаанбаатар хотод нэмэгдэнэ.
Хоёр Засгийн газар дамжин яригдаж буй эл төслийн урьдчилсан шалгаруулалтад оролцохоор 11 консорциум санал ирүүлснээс “International роwег”, “Samsung С&Т” консорциум шалгарч үлдсэн бөгөөд Монгол Улсад хамгийн ашигтай санал тавьсан компанитай хэлэлцээ хийхээр төлөвлөж энэ сардаа багтааж шалгаруулахаар болжээ.