Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.08.26

Төсвийн цалин жилд дунджаар 27 хувиар өсдөг

Ийгл телевизийн “Сая санаа” эдийн засгийн мэдээллийн хөтөлбөрийн зочноор Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдлийн талаар мэдээлэл өглөө.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөж байгаа нь хувийн хэвшил болоод төрийн албан хаагч, цалин тэтгэвэрт ямар байдлаар нөлөөлөх вэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийт ажиллах хүчний 8,4 хувь нь цалинждаг судалгаа бий. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс авдаг хөдөлмөр эрхлэгчид хөдөө орон нутагт, хотын алслагдсан дүүргүүдэд цөөнгүй байдаг нь цалингийн улсын үзлэгийн үед харагдсан.

Тэгэхээр энэ 8,4 хувь нэмэгдэх магадлал өндөр байна гэж МҮЭХ-ноос үздэг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр улсын хэмжээний цалингийн дундаж түвшинг хөдөлгөх, салбар бүрийн цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх маш том хөшүүрэг болдог.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх шийдвэр гарснаас хойш нэр бүхий салбарууд хөдөлмөрийн хөлснийхөө доод хэмжээг нэмэгдүүлээд байна.

Тухайлбал, барилгын салбар цалингийнхаа доод хэмжээг 358000 төгрөг, эрчим хүчний салбар 238000 төгрөг болгосон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг харгалзан тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх гаргалгааг ажил олгогч нар бий болгох ёстой.

-Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн нь инфляцид нөлөө үзүүлэхгүй гэсэн байр суурьтай байна. Үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ тал дээр судалгаа хийсэн үү?

-Ийм хүлээлтийг үйлдвэрчний эвлэлийн байгууллага, ажил олгогчид, Засгийн газар аль аль нь хүлээж байгаа гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх албан ёсны хэрэгжилтийн үйл ажиллагаа явагдаж

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийт ажиллах хүчний 8,4 хувь нь цалинждаг.

эхлээгүй байхад зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдэл нь бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд шууд нөлөөлөхүйц хүчин зүйл биш гэдгийг тодорхой харуулж байна.

Хэрэв есдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлээд 8,4 хувийн цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг ажил олгогч нар бий болгох үед бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл энэ чиглэлээр ажиллах ёстой төрийн байгууллагууд ШӨХТГ,

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, бизнес эрхэлж буй хүмүүс энэ асуудалд хатуу хяналт тавьж, хариуцлагаа ухамсарлаж ажиллах ёстой гэж МҮЭХ үзэж байгаа.