“Ажлын гараа” төсөлд хамрагдан 500 мянган төгрөгний цалин авна
2013.07.26

“Ажлын гараа” төсөлд хамрагдан 500 мянган төгрөгний цалин авна

“Ажлын гараа” төсөл буюу шинэ цагийн илгээлтийн эзэд улс эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулахаар энэ сарын 24-нөөс ажилдаа гарлаа.

МУИС, ШУТИС-ийн Геологи эрдэс баялагын менежмент, Уул уурхайн ашиглалтын технологи, Шатах ашигт малтмалын геологи мэргэжлээр суралцаж буй 2, 3-р курсын эдгээр оюутнууд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр – ГОК, "Багануур" ХК зэрэг үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүдэд нэг сарын хугацаанд ажиллах юм.

Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтарсан “Ажилтай, орлоготой Монгол залуу" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. 

Төсөлд хамрагдаж буй оюутан залуучууд сарын 500 мянган төгрөгний цалинтай ажиллахын зэрэгцээ мөн тухайн компанийн зүгээс нэмэлт урамшуулал олгох гэнэ.