"Ажлын гараа" төсөл маргааш нээлтээ хийнэ
Ажлын гараа төсөл долдугаар сарын 15-аас наймдугаар сарын 15 хүртэл сарын хугацаанд хэрэгжинэ. Сарын цалин 500 мянган төгрөг байхаар тооцож, Хөдөлмөрийн яамнаас санхүүжүүлж байгаа.
2013.07.08

"Ажлын гараа" төсөл маргааш нээлтээ хийнэ

Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ санамж бичгийн хүрээнд гурван томоохон төслийг хэрэгжүүлэхээр болоод эхнээсээ хэрэгжиж эхлээд байна. 

Уг хөтөлбөрт  “Цагийн ажил”, “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүд багтсан. Улс эх орныхоо бүтээн байгуулалтад залуучуудын  хувь нэмрийг оролцуулах зорилгоор "Ажлын гараа" төслийг санаачилж байгаа. Энэ төслийн томоохон ажил нь нэг аймагт 15 залуу нэг жишиг өвөлжөө барина. Нэг үгээр хэлбэл, 21 аймагт 315 залуу ажиллаж, 21 жишиг өвөлжөө барина гэсэн үг юм. 

Ажлын гараа төсөл  долдугаар сарын 15-аас наймдугаар сарын 15 хүртэл сарын хугацаанд хэрэгжинэ.  Сарын цалин 500 мянган төгрөг байхаар тооцож,  Хөдөлмөрийн яамнаас санхүүжүүлж байгаа.  Энэхүү төслийг Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам  дэмжиж ажиллаж байна.

Мөн үүрэн холбооны үндэсний оператор “Жи мобайл” корпораци  мэдээлэл харилцааг бүрэн шийдэж, 21 аймгийн залуусыг  таблетаар хангасан. Энэхүү таблетаар  интернетийн үйлчилгээ болон мэдээлэл, харилцаатай байх бүхий л боломжийг олгож байгаа. 

“Ажлын гараа” төслийн нээлтийг долдугаар сарын 9-нд Сүхбаатарын талбайд хийнэ. Уг  арга хэмжээнд Монгол Улсын  Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Хөдөлмөрийн сайд  Я.Санжмятав нар болон холбогдох албаны хүмүүс оролцоно.