2013.08.23

Нарантуул захын түрээслэгчид ҮЭХ-д хандлаа

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах зорилгоор зам засварын ажил хийгдэж байгаа билээ. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эмнэлгийн эцсийн буудлаас Нарантуул худалдааны төв орох хүртэлх зам засварын ажил хийгдэж байгаатай холбогдуулан  өнөөдөр маргааш хоёр өдөр ажиллахгүй. түүнчлэн амралттай байх энэ өдрүүдэд “Нарантуул” худалдааны төв доторх зам талбайн нөхөөс засварын ажлыг ч хийхээр төлөвлөжээ.

Монголын үйлдвэрчний холбоо  асуудлыг шийдвэрлэхэд зохих ёсоор хөндлөнгийн зуучлагч болон ажиллана гэв.

Уг шийдвэрийг Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах ажлын хэсгээс гаргасан билээ.  Уг нь Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар Мягмар гариг бүр Нарантуул зах албан ёсоор амралтын өдөр байдаг. Гэвч дээрх шийдвэрийг эсэргүүцсэн захын түрээслэгчид өчигдрөөс  жагсаал хийж байгаа. Ийнхүү тэд үйлдвэрчний эвлэлийн холбоонд гомдол хүргүүллээ. Монголын үйлдвэрчний холбоо  асуудлыг шийдвэрлэхэд зохих ёсоор хөндлөнгийн зуучлагч болон ажиллана гэв.