Ирэх жилүүдэд дөрвөн станц ашиглалтад орно
Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын хүрээнд хийгдэж байгаа Эрчим хүчний шинэчлэлийг танилцуулж байна.
Эрчим хүчний салбарын хөгжил шинэ шатанд гарах алхмаа шинэчлэлийн Засгийн газрын үед эхлүүллээ. Олон жил дуншсан эрчим хүчний эх үүсвэрүүдийг барихаар болсон нь Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах боломжийг бүрдүүлнэ. Уул уурхайн болон өсөн нэмэгдэж буй орон сууцнуудыг орон сууц, дулаанаар хангахын тулд зайлшгүй эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэрүүд шаардлагатай юм.
Эрчим хүчний сайд М.Сономпил:
Зөвхөн тав дахь эх үүсвэр гэж олон жил яригдлаа. Хамгийн сүүлд ТЭЦ-3 1983 онд орсон. 1983 оноос одоог хүртэл 30 жилийн хугацаанд нэг ч цахилгаан станц баригдаагүй.
Аливаа улс орныг юугаар нь дүгнэдэг вэ гэхээр олон том эрчим хүчний эх үүсвэр барьснаар нь биш, эрчим хүчийг маш бага зардлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаар нь дүгнэдэг болсон.
Улс орны эрчим хүчийг бага зардлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаар нь дүгнэдэг.
Шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд би дөрвөн станцын ажлыг эхлүүлж байна. Тав дугаар станц, таван толгойн станц, Багануурын станц, баруун бүсийн станц гээд баруун гурван аймгуудад дунд нь нэг станц барихаар төлөвлөсөн.
Ямар ч байсан энэ станц барих хугацаа бол удаан. Одоо дөрвийг нь эхлүүлж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хоёр нь үүдээ нээж ашиглалтанд орно гэдэгт итгэлтэй байна.
Ирэх дөрвөн жилийн хугацаанд дөрвөөс таван эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийг шинээр ашиглалтад оруулснаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаад зогсохгүй, ОХУ-аас хараат байгаа эрчим хүчний хэрэглээгээ халж, гадны улс орнуудад эрчим хүч экспортлох сайхан ирээдүй ойрхон байна.