УИХ-ын гишүүн, Эдийн загийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2013.08.20

Оюу толгойн хоёр дахь шатны төслийг цаг алдалгүй эхлүүлэх нь зүйтэй

Манай улсын хамгийн том бүтээн байгуулалт бол Оюу толгой. Тус ордын далд уурхайн олборлолтыг зогсоосноор 2000 орчим ажилтан ажлаасаа чөлөөлөгдөж хоёрдох шатны хөрөнгө оруулалт болж очих монголын талын хөрөнгийг зээлээр авах нь зөв үү гэсэн асуудал үүсээд байна.

Манай улсын эдийн засагт их хэмжээний нөлөө үзүүлдэг уг ордын хоёрдох шатны  хөрөнгө оруулалтыг шийдэх ёстой гэдгийг УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар:

Дөрвөн сайдаар толгойлуулан ажлын хэсэг байгуулсан. Тэр ажлын хэсэг Оюу толгойтой харилцан зөвшилцөж хэвийн хэмжээнд ажил өрнүүлэх шаардлагатай байсан. Үүнийг шаардлагын түвшинд хийж чадаагүйгээс асуудал үүссэн гэж би ойлгодог.

Энэ талаар гадны хөрөнгө оруулагчдыг Монголчууд шахаж байна гэсэн мэдээлэл цацагдаж байна. Харин нөгөө талд Рио тинто дэлхий нийтэд муу түнш гэдгээрээ танигдсан энэ удаа монголчуудын баялагыг залгисан гэх агуулгатай мэдээлэл цацагдсаар байгаа юм.

Эдийн засагч Д.Жаргалсайхан:

Оюу толгойн зэсийн баяжуулах үйлдвэрртэй танилцав

Бид энэ компанитай ойлголцохгүй бол цаашдаа манай улсад томоохон хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Ийм том компанийг томоохон банк дагаж явдаг. Учир нь үйл ажиллагаа нь асар том юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Өөрсдийнхөө хүмүүсийг сайн ажиллахыг шахаж шаардан тэднээс үр дүн нэхэх ёстой болохоос гадны хөрөнгө оруулагч руу дайрч юу юугүй эх оронч зан гаргах шаардлага байхгүй.

Эдийн засагч Ч.Хашчулуун:

Энэ хөрөнгө оруулалт зогсох юм бол улсын хөгжил урагшлах бүү хэл ухрах болно. Тэгэхээр цаад утгаараа өөр дээрээ оноо авах гэж байгаа хүмүүст сайхан байж болох ч улсын хувьд асар хохиролтой зүйл болно.

Оюу толгой төслийг гацаанаас  гаргаж хөдөлгөөнд оруулснаар монголын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ тэр дундаа Оюу толгой бол үе дамжин хийгдэх манай улсын том бүтээн байгуулалт энэ төслийн хэрэгжилт манай улсын эдийн засгийн хурдад нөлөөлнө гэдгийг хэлж байлаа.