УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.07.24
Ж.Эрдэнэбат гишүүн жиргээнд нэгдэв
УИХ-ын гишүүдийн ихэнх нь цахим сүлжээний твиттер хуудсанд нэгдэж, хорвоогийн бүхий л зүйлсийн талаар үзэл бодлоо илэрхийлдэг. Харин цөөн тооны улстөрчид энэ ертөнцөөс ангид амьдардаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат.
Гэхдээ тэрбээр, саяхан твиттерээр мэдээлэл солилцож, ангийн нөхдөөсөө хоцрохгүйн тулд жиргээнд нэгдсэн байна. Ингэхдээ өөрийг нь дагасан зарим нэгэнд талархал илэрхийлж, дэмжиж байхыг хүсчээ.
Мөн “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш байдаггүй гэж боддог. Авлигагүй нүүр бардам маргаашийн төлөө нөхөдтэйгөө зүтгэнэ ээ” хэмээн бичжээ.