УИХ-ын гишүүн Г.Батхүү
2013.07.17
Г.Батхүү гишүүн цолны мялаалгын наадмаа хийнэ
Энэ сарын 21-нд Г.Батхүү гишүүн “Тод манлай уяач” болсны мялаалгын наадмаа хийх гэнэ. 1990-ээд оноос эхлэн морь сонирхож, уяачийн замналаа эхлүүлсэн түүнийг ясны уяач гэх юм билээ. Түүнийг морь сонирхож эхлэх үед насаараа мал малласан эсвэл нэгдлийн адуучин л морь уядаг байсан үе. Харин тэрбээр энэ ойлголтыг эвдэж чадсан гэдэг. Ийнхүү эрхэм гишүүн 20 гаруй жилийн дараа “Тод манлай уяач” болжээ. Тиймээс эрхэм гишүүн энэ баяраа нижгэр хийхээр зэхэж байгаа сурагтай. “Тод манлай уяач” болсны мялаалгын наадамд гурван насны морьд уралдаж, бөх барилдах гэнэ.