З.Баянсэлэнгэ: Ц.Нямдоржийг яасан ч зүгээр өнгөрөөхгүй
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ
2013.06.18

З.Баянсэлэнгэ: Ц.Нямдоржийг яасан ч зүгээр өнгөрөөхгүй

УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийг шалгуулахаар баримт нотолгоог бүрдүүлэн АТГ-т өгөөд байгаа билээ. Тэд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хууль зүйн яамны сайд байхдаа албан тушаалаа ашиглан хяналтын камер суурилуулах, хяналтын системтэй холбоотой иргэдэд хохиролтой гэрээн дээр гарын үсэг зурж, ойролцоогоор 850 орчим сая төгрөгийг хувьдаа завшсан хэмээн үзэж АТГ-т өгсөн.

Үүнтэй холбогдуулан сайд асан Ц.Нямдоржийг шалгуулах ажил ямар шатандаа явж байгаа талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс тодруулахад: З.Баянсэлэнгэ “АТГ Ц.Нямдоржийг шалгаж байгаа байх. Бид шалгуулах хүсэлтийнхээ араас асууж, сураглая гэж бодож байна. Ойрд сонгуулийн ажлаар хөдөө яваад араас нь явж чадсангүй.

Түүний завшсан мөнгөний хэмжээ одоогоор мэдэгдэж байгаа нь 850 сая төгрөг.

Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж сайд байхдаа иргэдэд хохиролтой гэрээн дээр гарын үсэг зурж, их хэмжээний мөнгө хувьдаа завшсан нь аудитын дүгнэлтээр батлагдсан. Түүний завшсан мөнгөний хэмжээ одоогоор мэдэгдэж байгаа нь 850 сая төгрөг.

Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлт, баримт материалыг О.Баасанхүү гишүүн АТГ-т хүргэж өгсөн. Харин өнөөдрийн байдлаар АТГ-аас бидэнд ямар нэгэн хариу хэлээгүй байна. Ямартаа ч баримт нотолгоотой зүйл учраас энэ асуудлыг зүгээр өнгөрөөхгүй” гэлээ.