Төрийн ордон: 2013.01.14 ны өдөр
2013.01.14

Авлигын эсрэг 12 гишүүний тэмцэл эхэллээ

Авлигын эсрэг парламентчидын дэлхийн байгууллага (GOPAC)-ын Монгол дахь салбар бүлэг УИХ-д суудалтай бүх нам, эвслийн төлөөлөл бүхий 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр УИХ-д шинэчлэгдэн байгуулагдсан талаар тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Р.Бурмаа болон Х.Тэмүүжин, М.Батчимэг, Я.Содбаатар, С.Дэмбэрэл нарын гишүүд өнөөдөр /нэгдүгээр сарын 14-ний 12 цагаас Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.