Эмэгтэйчүүд авлига авахгүй, өгөхгүй байхад авлига тэн хагасаар буурах боломжтой
2013.04.30

Эмэгтэйчүүд авлигын эсрэг чууллаа

АОХН-ийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд “Хүчирхэг эмэгтэйчүүд-Хүчирхэг ардчилал” нэрийн дор чууллаа.

Эмэгтэйчүүд авлигагүй ардчиллыг хэрхэн цогцлоох, эдийн засгийн эрх мэдэлтэй хийж бүтээдэг эмэгтэйчүүдийг хэрхэн илүү олон болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулсан байна.

Тэд үүнийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Нэг ч эмэгтэй авлига авдаггүй, өгдөггүй байхад авлига тэн хагасаар буурах боломжтой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: “Авлигатай тэмцэх газар ажиллах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хуулийн тогтолцоо, хуулийн төслийг ч боловсруулах зайлшгүй шаардлагатай юм байна. Гэхдээ энэ иргэдийн оролцоог зөвхөн Ерөнхийлөгч томилдог байх нь бас учир дутагдалтай гэдгийг энд цохон тэмдэглэж байсан” гэв.

Харин эдийн засгийн хувьд илүү эрх мэдэлтэй байхын тулд эмэгтэйчүүд манлайллаа, боловсролоо илүү дээшлүүлэх хэрэгтэйг хуралд оролцогчид хэллээ.