Жижиг аж ахуйн нэгжүүдээ татварын дарамтнаас гаргах хэрэгтэй
Ийгл телевизийн “Халуун сэдэв” тоймчийн хөтөлбөрөөр УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар баталсан НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар ярилцаж гишүүдийн байр суурийг сонслоо.
200 сая гэдэг байдлаар өндөр босго тавичхаар энэ босгод хүрэх аж ахуйн нэгж олдохгүй болно. Өөрөөр хэлбэл компаниуд жижиг жижиг олон компани болж задарч эхлээд НӨАТ төлдөг компани байхгүй болно гэдэг болгоомжлолыг хэлдэг. Үүнийг бас давхар тооцох ёстой.
Гэхдээ бид үүнийг тооцож, эрсдэл дагуулж магадгүй гээд хүлээгээд байхаар жижиг аж ахуйн нэгжүүдээ хөгжүүлэх боломж өгөхгүй боомилчихдог хандлага байгаа учраас энэ дээр зохистой зөв хөрилцааг олох хэрэгтэй болж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Нийтдээ Монгол Улсын хэмжээнд НӨАТ төлдөг 40 мянган аж ахуйн нэгж байгаа. Үүнээс гурван мянга орчим аж ахуйн нэгж нь 200 саяас дээш борлуулалтын орлоготой.
Нийт НӨАТ-ын 98 хувийг буюу хоёр их наяд 500 тэрбум төгрөгний татвар төлж байгаа. Үлдсэн хоёр хувь буюу 60 тэрбум төгрөгний татварыг жижиг дунд аж ахуйн нэгжүүд буюу 200 сая хүртэлх орлоготой 37 мянган аж ахуйн нэгж төлдөг.
НӨАТ-ын 98 хувийг буюу хоёр их наяд 500 тэрбум төгрөгний татвар төлдөг.
Эндээс нэг логик харагдаж байгаа нь 200 сая төгрөгнөөс дээш орлоготой болоод эхлэхээрээ компаниуд маань татвараа сайн төлж, нийгмийнхээ хариуцлага, үүргээ ухамсарлаж эхэлдэг юм байна.
Тиймд бид татварын дарамтаас жижиг аж ахуйн нэгжүүдийг гаргаад өгвөл хөл дээрээ тогтоод үйл ажиллагаа нь жигдрээд татвараа төлж эхэлнэ.
Энэ хэмжээгээрээ манай улсын төсөвт орох орлого нэмэгдэнэ. Мөн эдийн засагт эерэг нөлөөтэй юмаа гэдгийг бодож хуулийг санаачилсан. Харамсалтай нь УИХ хэлэлцэхгүй удаагаад байна.