Давхар татварын гэрээг цуцлахад санал  нэгдэв
2012.11.01

Давхар татварын гэрээг цуцлахад санал нэгдэв

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр"-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай байгуулсан "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр" буюу давхар татварын гэрээ нь манай эрх ашгийг ноцтой зөрчсөн заалттай аж. Үүнээс үүдэж хэлэлцээрт хамаарах улсад бүртгэлтэй компаниуд манай улсад давхар татвар төлдөггүй байна,

Тухайлбал, "Айвенхоу Майнз" компани "Саусгоби сэндс" компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг 898 сая ам.доллараар Хятадын "Чалко" компанид борлуулсан ажил гүйлгээ, үүнтэй адилтгах бусад ажил гүйлгээнээс үүсэх хувьцаа борлуулсны олзын татварыг дээрх гэрэз хэлцлийн улмаас манай улс авч чадахгүй байгаа аж. Өөрөөр хэпбэл, дээрх гэрээг ашиглан гадаадын хөрөнгө оруулалт-тай компаниуд Нидерланд, Люксембург зэрэг улсуудад толгой компаниа бүртгүүлэх замаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхдээ татвараас зайлсхийж байгаа аж. Тиймээс хэлэлцээрийг дуусгавар болгохоос аргагүй болжээ.

Хэлэлцээрийг дуусгавар болговол Нидерландын Вант улстай байгуулсан гэрээг цуцлахаар тус улсад бүртгэлтэй Оюутолгой шийдэгдэхийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар асуусан юм. Үүнд Сангийн сайд Ч.Улаан Гэрээг зохих журмын дагуу цуцалснаар татварын давхар хөнгөлөлт эдлэхгүй.

Тухайн компани татвараа давхар төлөөд явах уу, эсвэл Монголд бүртгүүлээд татвараа төлөөд явах уу гэдгээ өөрсдөө шийдэх байх" гэж хариуллаа.

Мөн хэлэлцээрийг цуцалснаар гадны хөрөнгө оруулалт буурах эрсдэл бага гэдгийг хэлсэн юм. Гэрээг яаралтай цуцлахгүй бол татвараас зугтаадаг компаниуд Монголд орогнож байгааг сануулах гишүүд байлаа. Ингээд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гишүүдийн дэмжлэгийг хүлээлээ.

Үүнээс гадна Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Кени улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.