Г.Алтанзаяа: Хуулинд олон эргэлзээтэй асуудал байна
ТИНЗ нийгэмлэгийн Ерөнхийлөгч, доктор Г.Алтанзаяатай Татварын мэргэшсэн зөвлөхийн хуулийн зөрчилтэй байгаа заалтын талаар ярилцлаа.
-Татварын мэргэшсэн зөвлөхийн хууль батлагдаж, нэг сарын нэгнээс хэрэгжих хугацаа болсон ч одоо болтол дагалдах журам гараагүй байгаа нь ямар шалтгаантай юм бэ?
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний эрх зүйн орчинг бүрдүүлэх үүднээс 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг батлагдан ердийн журмаар хэрэгжүүлж эхэлсэн.
2013 оны 3-р сарын сүүлээр “Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах, шалгалт авах журам”-ыг Сангийн сайдаар батлагдаж Хууль зүйн яаманд бүртгүүлэхээр хүргүүлснээс хойш бүртгэх хугацаа өнгөрөөд нилээд удаж байна.
Энэ журмыг бүртгэх, үгүй талаар албан ёсоор хариулт иргээгүй 2 сар шахам боллоо. Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын даргатай уулзахад Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай зөрчилдөж байгаа талаар ярьж байна лээ. Гэтэл олон хуульч хүмүүс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ хуультай зөрчилдөхгүйгээр хэрэгжүүлэх боломжтой гэж хэлээд байгаа.
-Хууль зүйн яамны зүгээс татварын хууль эрх зүйч нарын үйл ажиллагаатай зөрчилдөх зүйл гарсан нь ямар учиртай юм бэ?
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг үзүүлэх этгээдэд татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, эрх зүйчийн хамтын үйл ажиллагаа байхаар хуульчилсан.
Үндэслэл нь татварын харилцаа нь нэг талдаа нягтлан бодох бүртгэл, нөгөө талдаа эрх зүй гэсэн онцлог харилцаа юм. Энэ нь татвараар мэргэшсэн нягтлан бодогч, эрх зүйч нарын хамтын хөдөлмөрийн үр дүнгээр төр, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах харилцаа болохыг бүрэн илэрхийлнэ. Иймээс татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд татварын итгэмжлэгдсэн эрх зүйч гэсэн нэр томъёо байгаа.
Харин хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1."хуульч" гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх
Одоогийн байдлаар ТИНЗ нийгэмлэгт бүртэлтэй 400 татварын зөвлөх байна
зөвшөөрөлтэй этгээдийг; 3.1.3."хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа" гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг; 19.6.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана зэргээр заасан нь уг хуульд эрх зүйч этгээд хамаарахгүй гэж олон хуульчид үзэж байна. Мөн энэ хуулийн үндсэн концепци нь ч тэгж ойлгогдож байгаа.
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хуульд эрх зүйч хүн хууль зүйн зөвөлгөө өгнө гэдэг нь зөрчилдөж байна гэдгээр харахад хүргэж байна л даа. Гэтэл хуулийн зөвөлгөө гэдгээ яаж ойлгож хэнд хамруулах уу гэдэг нь бас тодорхойгүй байна. Татварын ерөнхий хуульд зөвлөгөө өгөх гэсэн заалт байгаа. Бүх хуульд байгаа зөвөлгөө өгөх гэсэн асуудлыг зөвхөн хуульч хүнээр өгүүлэх буюу Хуульчийг эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна гэж үзэх үү? Энэ хир амьдралд нийцэх бол? Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 4-р сарын 15-аас мөрдөж эхлэж байгаа. Уг нь өмнө мөрдөж эхэлсэн хуульдаа дараагийн хуулиа нийцүүлэх зарчимтай.
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд заасан татварын итгэмжлэгдсэн эрх зүйч нь эрх зүйн зөвлөгөөг татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд бусад этгээдэд үзүүлэх ба үүнийг хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн дадлага /төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан;/ гэж тодорхойлж өгсөн байна. Энэ нь эрх зүйч этгээд бусад этгээдтэй нээлттэй харилцаанд оролцохыг илэрхийлж байна гэж ойлгож байгаа.
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиар итгэмжлэгдсэн эрх зүйч нь эрх зүйн зөвлөгөө өгөх ба өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хуульчийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх[1] гэж заасан нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультайгаа зөрчилдөөн үүсэхгүй юм.
-Зөрчил, хоёр давхцалыг хэрхэн зохицуулах вэ?
Энэ 2 хууль аль аль нь хэрэгжих шатандаа явж байгаа тул нийцүүлэх асуудал байх нь ойлгомжтой. Хуулиудын нийцэлтийн асуудлыг хэрэгжилтийн явцдаа шийдвэрлэж болох бүрэн боломжтой юм. Тухайлбал: Хууль, эрх зүйн зөвөлгөөг зөвхөн хуульч хүн л өгөх ёстой гэвэл Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн эрх зүйч гэдгийг хуульч байдлаар өөрчлөх боломжтой байх.
Татвараа өөрөө тодорхойлон төлөх харилцааг шудрага, үр ашигтай болгох үйлсэд туслалцаа үзүүлэх нэг механизм тул хууль эрх зүйн хүрээнд нь хийгдэх ажил. Иймээс татвараар тодорхой хэмжээнд мэргэшсэн эрх зүйч, нягтлан бодогчийн хамтын хөдөлмөрийн үр дүнгээр л энэ харилцаа явагдах буюу эцсийн хариуцлагыг хуулийн этгээд хариуцахаар зохицуулагдсан байгаа. Монгол улсын хөгжлийн төлөөх нийгмийн үйл ажиллагаа юм болохоор бидний хамтын үйл ажиллагааны үр дүнгээр хууль хэрэгжих орчин бүрдэнэ дээ.
-Саяхан болсон хэлэлцүүлгээс ямар үр дүн гарсан бэ. Хууль зүйн яамтай ойлголцсон уу? Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?
5-р сарын 3-нд Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотойгоор хууль санаачлагч болон ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүд, Сангийн Яам, Хууль зүйн яам, Татварын ерөнхий газрын болон татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааг эрхэлж буй этгээдүүдийн төлөөлөлтэй хэлэлцүүлгэ хийсэн. Гэвч Хууль зүйн яамын зүгээс зөрчилдөөн байна гэдгээр журмыг өнөөдрийг хүртэл бүртгээгүй байна.
Татварын итгэмжлэгдсэн эрх зүйч гэсэн гэрчилгээг олгох нь энэ талбарт зөвлөх мөн өмгөөлөл, төлөөлөл хийх мэргэжилтэн нарын тухайд татварын хувьд мэргэшсэн гэсэн үнэлэмжийг нь илэрхийлж байгаа явдал юм.
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар 6-р сарын 1 гэхэд хуулийн этгээдүүд үйл ажиллагаагаа хуульд нийцүүлсэн байх ёстой ба үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдүүд олон гэрээнүүд хүлээгдэж буй болон үйл ажиллагаагаа хуультайгаа нийцүүлэн явуулах ажилдаа оръё гэсэн олон асуудлууд үүсээд байгаа, гэтэл энэ талаар ахиц гараагүй л байна.
Хууль хэрэгжээд явж байгаа гэтэл тусгай зөвшөөрөл олгогдоогүй, эрх бүхий мэргэшсэн мэргэжилтэнд эрхийн гэрчилгээ олгогдоогүй байна, сургалтад хамрагдсан хүмүүс шалгалтаа өгөх гэтэл журам бүртгэгдээгүй, шалгалт авах комисс томилогдоогүй, хугацаа нь тодорхойгүй байгаа, эндээс үүдэн эрхээ авч хуулийн шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах гэсэн мэргэжилтэнгүүдийн хүлээлт их байгаа, өдөр бүр шалгалтаа хэзээ авах гэж байна? тусгай зөвшөөрлөө яаж авах уу? гээд олон асуулт гараад байна даа. Эцэст нь хууль хэрэгжих асуудалд Хууль зүйн яамны журам бүртгэх асуудалтай холбоотой болоод байна.
-Зөрчлийг ойлгуулж арилгаж чадахгүй бол татварын мэргэшсэн зөвлөхийн хуулиндаа өөрчлөлт оруулах уу?
Хэрэв үнэхээр үндсэн концепцээ эвдэх хэмжээний зөрчил байгаа бол засаж залруулах нь зайлшгүй. Харин татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль дахь эрх зүйчийг хасна гэвэл энэ хуулийн үндсэн концепци алдагдана. Тэгэхээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үндсэн концепци нь хуульч гэсэн хүний хүрээнд үйлчлэх юм уу эсвэл бүх хууль эрх зүйн зөвөлгөөг өгөх асуудлыг зохицуулах гээд байна уу гэдгээс л хамаарна.
Хуулийг нь харахад хуульч мэргэжлийн гэдэг талдаа байхад мэргэжилтэн нь тайлбарлахдаа зөвөлгөө өгөх асуудлыг хамруулаад байгаа нь ойлгомжгүй, бас эрх зүй ч хүн хуулийн талаар зөвөлгөө өгөх эрхгүй юм бол дээд боловсролын тогтолцоогоор эрх зүйч гэсэн мэргэжил үгүй, зөвхөн хуульч байх юм бол уу.
Байгууллагадаа хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа эрх зүй ч удирдлагадаа болон ажилчиддаа би хуульчийн гэрчилгээгээ аваагүй тул хууль эрх зүйн талаар таньд зөвөлгөө өгөхгүй гэх л болоод байнаа даа.
-Ер нь татварын мэргэшсэн зөвлөх яагаад заавал хууль эрх зүйн зөвлөгөөг өгөх ёстой юм бэ?
Яагаад гэхээр Татвар төлөх нь үндсэн хуулинд заасан иргэний үндсэн үүрэг. Тэгээд татвараа өөрөө тодорхойлон төлөх, тайлагнах тогтолцоотой. Татвар бол төрийн бодлогын үр дагавар. Өөрөөр хэлбэл төрийн зүгээс зохицуулах, хяналт тавих зүйлээ хуулиар баталж, татвар төлөгчдөд үүрэг болгодог.
Хэрэв төрийн хуулийг хэрэгжүүлэхгүй бол эргээд хариуцлага хүлээх эрсдэл үүснэ. Одоогийн байдлаар Татварын ерөнхий хуулийн 7-р зүйлд заасан 20 гаруй татварын хууль, бас нийгмийн даатгалын 10-аад хууль, тэдгээрийг дагаж гарсан тогтоол, журам, заавар гээд хууль эрх зүйн өргөн хүрээтэй, тэдгээр нь байнга шинэчлэл шаардаж, өөрчлөгдөж байдаг нийтээр дагаж мөрдөх эрх зүйн харилцаа. Энэ бүгдийг татвар төлөгч бүгд мэдээд тайлант хугацаа бүрд татвараа төлөөд, тайлагнаад байх боломжгүй.
Татвар төлөгчдөд үйл ажиллагааны болон хөдөлмөр эрхэлж орлого олж буй бүх иргэд, хуулийн этгээд хамрагдана. Тиймээс уг хуулийн заалтыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэхийг эрх бүхий бүртгэгдсэн эрх зүйч татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээг үзүүлээд эцсийн хариуцлагыг үүрэх тухай асуудал юм. Хэн дуртай нь өөрийгөө татварын зөвлөх гээд байх биш эргээд хариуцлага хүлээдэг, ёс зүйн хэм хэмжээгээ дагадаг этгээдээр хариуцуулж байна гэж ойлгоно. Татварын хуульд заасан зүйлийг л дагаж мөрдөх тул эрх зүйн зөвөлгөө энэ үйлчилгээний нэг чухал хэсэг нь.
Татварын хуулийг хэрэгжүүлэх, нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэх зөвөлгөөг төлбөртэй ба төлбөргүйгээр зөвхөн татварын мэргэшсэн зөвлөхийн эрхтэй хүн үзүүлэх үүрэгтэй гэдгээр Япон, Солонгос улсын хуульд нэг чиг үүргээр орсон. Гэтэл хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар л зөвхөн бүх хуулийн зөвөлгөө өгнө гэдэг ойлголт өөрөө хир амьдралд нийцэх үү? Тухайлбал: уул уурхайн болон хөдөө аж ахуйн гээд бүх компаниуд заавал хууль ч хүнийг л хуулийн зөвлөхөөрөө ажиллуулах болох уу? Дахин хэлэхэд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үндсэн концепци нь хуульч гэсэн мэргэжилтний үйл ажиллагааг зохицуулах гээд байгаа юм уу эсвэл бүх хуулийн хэрэгжилтэд зөвөлгөө өгөх асуудлыг хамрах юм уу? Тухайлсан салбаруудын хууль бүрд байгаа зөвлөгөө өгөх гэсэн зүйлийг бүгдийг хасч энэ хуулиар зохицуулна гэж үзэх юм уу? гэсэн олон эргэлзээтэй асуудлууд гарч байна.
[1] Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5 дах заалт