УИХ-ын гишүүн О.Содбилэг
2013.06.10

УИХ-ын гишүүн О.Содбилэг тойрогтоо ажиллаа

УИХ-ын гишүүн О.Содбилэг тойрогтоо гурван хоног ажиллаа. Тэрээр энэ хугацаанд иргэдтэй нээлттэй хэлэлцүүлэг хийж, Жаргалант сум, аймгын иргэдийн төлөөлөгчдийн үйл ажиллагаатай танилцаж өөрийн санал бодлоо солилцлоо.

Түүнийг тойрогтоо ажиллахгүй байна хэмээн иргэдээс шүүмжилж байсан. Харин тэрээр сөрөг хүчний үүргийг биелүүлэх үүднээс тойрогтоо ажиллах боломжгүй байлаа хэмээн тайлбарлан ойр ойрхон тойрогтоо ажиллаж байхаа мэдэгдлээ.

УИХ, Шинэчлэлийн засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, бодит байдал, үйл ажиллагааны тухай товч мэдээлэл сэтгүүлчдэд өгсөн юм. Сэтгүүлчдийн зүгээс эко хорооллын талаар сонирхсон асуултанд гишүүн О.Содбилэг хариулахдаа:

УИХ-ын гишүүн О.Содбилэг тойрогтоо ажиллаа

Эко хорооллыг бондын хөрөнгөөр босгоно гэсэн сураг сонссон. Миний ойлгож байгаагаар бондын мөнгийг шинэчлэлийн засгийн газар хаана, ямар төсөлд зарцуулах чиглэл зорилтоо ирэх долоо хоногт тодорхой болгоно.

Энэ их яаралтай шийдэгдэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл бүх аймгийн төлөөлөл, бизнесийнхэн бондоос хөрөнгө оруулалт авахын хүсч байгаа. Эко хорооллын санхүүжилтийг бондоос гаргуулах санал тавьж байгаа хэдий ч энэ бүтэхгүй үйл гэж би бодож байна.

Учир нь бондын хөрөнгөөр зам барила, төмөр зам, аймгын төвийн хөгжил гээд олон салбарт зарцуулхаар яригдаж байгаа. Эдгээр ажилд ч бүрэн хүрэлцэхээр  мөнгө биш. 

Мөн тэрээр аймгын иргэдийн төлөөлөгчийн даргатай уулзаж үйл ажиллагаа хэрэгжүүлж буй бодлогын талаар ярилцлаа.

Амгын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мягмарсүрэн:Хамгийн тулгамдсан асуудал иргэдэд олгох газар байхгүй. Булган аймгаас ирж, зөвшөөрөлгүй буусан иргэдэд газар чөлөөлөх шаардлага тавьдаг боловч нэгэнт хашаа хатгаад, байшин барьчихсан учир нүүлгэхэд хүндрэлтэй байна.

Тиймээс хоёр аймгийн зүгээс хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний хүрээнд газрын асуудлыг шийдэх бололцоо бүрдэж байгаа.