Эдийн засгийн байнгын хорооны гишүүд ордуудаа эргэлээ
УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Зоригт, С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж байна. Тэд өчигдөр Таван Толгойн коксжих нүүрсний сав газарт үйл ажиллагаа явуулж буй "Таван Толгой" ХК, "Эрдэнэс Таван Толгой" ТӨК, "Энержи Ресурс" ХХК-ийн уурхай, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Уурхайн аман дээрээс гэрээт худалдан авагчдадаа нэг тонн коксжих нүүрсийг 44 мянган төгрөгөөр зарж байгаа бөгөөд үүнд тээврийн зардал ороогүй гэнэ.
Орон нутгийн буюу "жижиг” Таван Толгой гэгддэг "Таван Толгой" ХК-ийн удирдпагын хэлснээр нүүрсний зах зээл уналттай, бүтээгдэхүүний үнэ бага байгаа ч, тус уурхай ашиглалтын зардлаа бууруулж борлуулалтаа хийж байгаа гэнэ.
Харин нүүрс олборлох зардалд татвар ба элэгдэл тооцолгүйгээр тонн тутамд 36 мянган төгрөг зарцуулдаг байна.
"Эрдэнэс Таван Толгой одоогоор нийт 3,5 сая орчим тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын "Чалко" компанитай байгуулсан гэрээний дагуу нийлүүлсэн аж.
"Эрдэнэс Таван Толгой" ТӨК-ийн хувьд Зүүн Цанхын уурхай нь 2011 оноос бүтээгдэхүүнээ урд хөршид экспортлож эхэлсэн. Одоогоор нийт 3,5 сая орчим тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын "Чалко" компанитай байгуулсан гэрээний дагуу нийлүүлсэн аж.
Тус компанийн ерөнхий захирал Я.Батсуурь уг гэрээ нь ашиггүй, нүүрсниий үнийг маш доогуур тогтоосон учир зөвхөн зардпаа ихээр танаж байж экспортолсон нүүрсний тонн тутамд алдагдал хүлээлгүйгээр ажиллаж байгаагаа гишүүдэд танилцуулсан байна. Харин гадаадын хэд хэдэн компанид хуваан эзэмшүүлнэ хэмээн түрүүчийн Засгийн газрын үед шийдээд байсан Баруун Цанхийн уурхайд "Эрдэнэс Таван толгой" компани дотоодын туслан гүйцэтгэгч хөлслөн хөрс хуулалтын ажлыг хийж дуусаад, энэ жилдээ багтаан олборлолтоо эхлэх бэлтгэлээ базаажээ. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр Цагаан Суваргын ордын ажилтай танилцах юм байна.