Б.Гарамгайбаатар гишүүн тойрогтоо ажиллав
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, аймгийн засаг даргын хамт бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
2013.06.04

Б.Гарамгайбаатар гишүүн тойрогтоо ажиллав

Хэнтийн аймгийн 90 жилийн ой энэ жил тохиож, аймгийн зүгээс бэлтгэл ажилдаа хэдийнэ оржээ. Энэ үеэр тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн нутагтаа зочилж, аймгийн засаг даргатай хамт бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.

Өндөрхаан хотын төв цэцэрлэгийн хайс хашаа, өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит гудамжны явган хүний замын хавтанг “Өндөрхаан хот тохижилт” ОНӨҮГ өөрсдөө үйлдвэрлэж байна.

“Хан Хэнтий” чуулгын барилгыг “Хөвсгөл геологи” ХХК-ийн барилгачид нэлээд эрчимтэй барьж байсан ч энэ жилийн 500 сая төгрөгийн ажлаа хийгээд дуусчээ. Ингээд ирэх жилийн санхүүжилт хүлээнэ гэдэг харамсалтай.

Уг барилгын дэргэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 40 айлын орон сууцны суурийн ажил эрчимтэй явж байна. Уг барилгын 36 айлыг өөрийн ажиллагсаддаа, дөрвийг нь аймагт хуваарилж, ам метрий нь 700 мянган төгрөгөөр бодож захиалгаа авсан байна.

0,7 га хэмжээтэй нэг хашаа нь 4 сая орчим төгрөгийн үнэтэй баригдаж байна.

30-35 ам метр талбайтай хоёр өрөөнүүдтэй орон сууцыг Улаанбаатар хотын “Бугат хайрхан” ХХК барьж, туслан гүйцэтгэгчээр ШШГА-ны 40 хүмүүжигчид ажиллаж байна. Эндээс “Хар Чонот” хэмээх компаний барьж буй МСҮТ-ийн барилга дээр очлоо.

Уг барилга одоо 5 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. 3,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байсан барилга өдгөө 4,4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан хэрнээ дуусаагүй, барилгын ажил нь 70%-ийн гүйцэтгэлтэй Хөдөлмөрийн Яамны харъяанд шилжээд байгаа аж.

Барилгын ерөнхий инженер нь 9 сарын 1-нд ашиглалтад өгнө гэж байгаа ч хөрөнгө нь гацаад орж ирэхгүй байгаа тухай яригдаж байна. Энэ жил 460 сая төгрөгийн санхүүжилт авч дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Сангийн аж ахуйн БАМ гэгддэг орон сууцны 5 байрны гадна өнгө үзэмжийг сайжруулахаар “Ариун Аргайт” ХХК ажиллаж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн 53 сая төгрөгийн хөрөнгөөр энэ ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.

Зам барилгын “Харгуй” компани нийт 2 км замын ажлыг гүйцэтгэж байна. Ихэнх зам нь САА-н гэр хороолол дундуур, нэг хэсэг нь аймгийн Цагдаагийн газрын хашааны дундуур урагшаа нэвтэрч гарч байна. Нийт 910 сая төгрөгөөр хийж гүйцэтгэх ажээ.

Хотын төвд 48 айлын 5 орон сууц, 20 айлын хаус хороолол барих гэрээг гадаад дотоодын барилгын компаниудтай байгуулжээ.

Төв гудамжны дагуух орон сууцны барилгуудын гадна өнгө үзэмжийг “CHB” ХХК 11 хүнтэй ажиллаж сайжруулах ажлыг хийж байна. Нийт 40,9 сая төгрөгөөр хийнэ. Харин баяр наадмын цэнгэлдэх хүрээлэнг 160 сая төгрөгөөр барилгын “Оч манлай” ХХК-ийн барилгачид засварлаж, доторх асфальтан замыг “Харгуй” компани 150 сая төгрөгөөр барьж байгаа ажээ.

Хажууханд нь өвгөн ноён М.Пүрэвжавын хөшөөт цогцолборын ажил эхэлсэн байна. Хэрлэн сумын 6-р баг буюу малчдын хорооллын наахна загвар хашаа гудамжнууд байгуулах ажил эхэлжээ. Уг ажлыг Дадал, Биндэрийн буриадууд хийж байна.

0,7 га хэмжээтэй нэг хашаа нь 4 сая орчим төгрөгийн үнэтэй баригдаж, зарим хашаанд 5х7 хэмжээтэй давхар дүнзэн байшин бариад өгөх аж.
Эндээс урагш нийслэл орох зам дагуу 200 хаус хороолол байгуулах газрыг нь шийдээд өгсөн, хувийн хэвшлийнхэн удахгүй орон сууцны хаус барих гэрээ байгуулжээ.

Мөн хотын төвд 48 айлын 5 орон сууц, 20 айлын хаус хороолол барих гэрээг гадаад дотоодын барилгын компаниудтай байгуулсан байна.