УИХ-ын гишүүн Г.Батхүү тойрогтоо ажиллаж байна.
2013.06.10

Хөрөнгө оруулалтыг засвараар аргацаах биш чанартай ажил хийхийг сануулав

УИХ-ын гишүүн Г.Батхүү тойрогтоо ажиллаж байна. Тэрбээр эхний өдөр Арвайхээр суманд ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзлаа. Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн бүтээн байгуулалтуудын талаар УИХ-ын гишүүний асуултад хариулав.

Энэ үеэр олон асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэний нэг нь Зүүнбаян-Улаан сумын цэцэрлэгийн барилгын төсвөөс илүү гарсан хөрөнгийг хуучин цэцэрлэгийг засварлахад зарцуулах тухай байв. УИХ-ын гишүүн Г.Батхүү энэ асуудлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Мөн ЗДТГ-ын ажилтнуудтай уулзахдаа цаашид улсын төсвөөр хийх бүтээн байгуулалтыг засвар төдийгөөр аргацаах биш даацтай, чанартай ажил хийх шаардлагатайг сануулав.

Үүний зэрэгцээ аймгийн Цагдаагийн хэлтсийн байрыг шинээр барих шаардлагатай байгаа аж. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Батхүү Цагдаагийн хэлтэст очиж, алба хаагчдын ажлын орчин нөхцөл, үйл ажиллагаатай танилцсан юм.

Цагдаагийн хэлтсийн байрыг шинээр барих шаардлагатай байгаа гэв.

Орон нутагт хамгийн чухал хэрэгцээтэй байгаа хөрөнгө оруулалтын талаар иргэдээр хэлэлцүүлж санал авсны үндсэн дээр улсын төсөвт тусгаж шийдэхээр болж буй.

Тухайлбал, Арвайхээрт Халдвартын эмнэлэг, Дулааны станц, үерийн далан, Хархоринд сургууль, цэцэрлэг, спорт заал, үерийн далан, Хужиртад сумын төвд гүүр, цэвэрлэх байгууламж, Бат-Өлзийд 200 хүүхдийн цэцэрлэг, Орхон голын модон гүүрийг шинэчлэх, соёлын төв, сумын төвийн зам, Уянгад суманд 150 хүүхдийн цэцэрлэг, хоёр км зам, Жаргалант багийн сургууль, цэцэрлэг, дотуур байр, Нарийнтээлд Бизнес хөгжлийн төв, спорт заал, Богдод цэвэр ус, цэцэрлэг, сургууль, Тамгын газар, Гучин-Ус суманд соёлын төв, Төгрөгт эмнэлгийн өргөтгөл, Баян-Өндөр, Сантад сургуулийн спорт заал, Өлзийтөд соёлын төв, спорт заал, Бүрдэд Соёлын төв, Зүүнбаян-Улаанд цэцэрлэг, Тарагтад ЗДТГ-ын байр, соёлын төв, Бизнес хөгжлийн төв, дотуур байр, Есөнзүйлд спорт заал шаардлагатай гэхчилэн эрэмбэлэгджээ.

Ер нь өнгөрсөн найман жилийн хугацаанд Өвөрхангай аймагт, сумдад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон ажил хийж бүтээсэн. Тухайлбал, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан, Баянгол зэрэг суманд ойрын үед нэн шаардлагатай хийх бүтээн байгуулалтын асуудал гайгүй, харин одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нь чухал байна гэсэн хандлагатай байлаа.

УИХ-ын гишүүн Г.Батхүү Арвайхээрээс Бат-Өлзий сумыг зорьсон. Тус суманд төсвийн хөрөнгө оруулалтаар 20 ортой эмнэлэг, 75 хүүхдийн цэцэрлэг, сургууль, Бизнес хөгжлийн төв барьж байгуулсан. Улаан амны эрчим хүчний шугамын ажил түр саатсан байсныг саяхнаас эхлүүлжээ.

Бизнес хөгжлийн төвд сумын 15 иргэн үйлдвэрлэл эрхэлж ажлын байртай болжээ.

Бизнес хөгжлийн төвд сумын 15 иргэн үйлдвэрлэл эрхэлж ажлын байртай болсон байна. Бат-Өлзий сумын газар нутгийн 80 хувь нь тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг.

Энэ нь сумын иргэдэд хашааны газар өгөх, малчдын бэлчээр гээд бэрхшээлтэй тулгардаг аж. Тиймээс зарим газрыг тусгай хамгаалалтын бүсээс гаргах асуудлыг дэмжиж шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлтийг сумын ИТХ-ын дарга н.Чимэддулам хэллээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 20 ортой шинэ эмнэлэгт УИХ-ын гишүүн очсон. Саяхан “Ротари” клубээс тус эмнэлэгт инкубатор, 2D эхо аппарат өгч, “Дэлхийн зөн” байгууллагаас зарласан уралдаанд түрүүлж хүүхдийн тасгаа тохижуулжээ.

Таван их эмчтэй, цаашид сумандаа мэс засал хийдэг болохоор зорьж байгаагаа дуулгав.

Ясны хугарал, гэмтлийг оношлох рентгэн аппараттай болмоор байна, холын дуудлаганд явах “Фургон” машин хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг эмч нар гаргаж байлаа. Таван их эмчтэй, цаашид сумандаа мэс засал хийдэг болохоор зорьж байгаагаа мөн дуулгав.

Хархорин сумын хувьд өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их зүйл бүгээн байгуулжээ. Тухайлбал, цэвэр усны байгууламж, цагдаагийн байр, дээд өргөн чөлөөний 1.2 км зам, төсвийн байгууллагуудыг магистрал шугаманд холбосон, цогцолбор сургууль, цахилгаан дамжуулах шугамууд, хоёр багийн төвийн байр, үерийн далан, Хужирт-Хархорины зам, Эрдэнэтолгой багт 60, Вангийн овоо багт 100 хүүхдийн цэцэрлэг, Хөшөө цайдам чиглэлийн 46 км зам, Хархорум музей зэргийг дурдаж болно.

Шаардлагатай хөрөнгө оруулалтын тухайд нутгийн ард түмнээр хэлэлцүүлсний дүнд спортын ордон, дотуур байр, сумын төвд 1.6 км зам бетон гүүр, 150 хүүхдийн цэцэрлэг, Жуулчны үйлчилгээний төв, ЗДТГ-ын байр Өгөөдэй хааны талбай, орон сууцны хорооллын дэд бүтэц, Шанхын багийн төвийг шинээр барих, соёлын төв гэхчилэн эрэмбэлсэн байна.

Уулзалтын үеэр иргэд сумын эмнэлэгт дотрын тасгийн орыг нэмэх, нарийн ногоо хадгалах зоорьтой болох, битүү зах барих асуудлыг хөндлөө.

Уулзалтын үеэр иргэд сумын эмнэлэгт дотрын тасгийн орыг нэмэх, нарийн ногоо хадгалах том зоорьтой болох, битүү зах барих хэрэгтэй байна гэдэг асуудлыг хөндсөн. Мөн таны санаачилж улсын төсөвт хөрөнгийг нь тусгуулсан сүүний үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ гэсэн асуулт гарлаа.

Өвөрхангай аймгийн дөрвөн суманд барьж байгаа сүүний үйлдвэр тун удахгүй ашиглалтад орох юм. Нэг ээлжиндээ нэг тонн буюу гурван ээлжээр хоногт гурван тонн сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг дагалдаад үнээний ферм, тэжээлийн үйлдвэр ашиглалтад орж буй.

Хөдөөгийн малчдын орлогыг нэмэгдүүлэх энэхүү үйлдвэрийг иргэд талархан хүлээж авч байгаагаа гишүүнд дуулгасан. Хархорины зах дээр худалдаа эрхлэгчид битүү захтай болох асуудлыг хурдан шийдэж өгөөч гэдэг хүсэлтийг мөн хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Г.Батхүү Хужирт суманд ажиллах үеэрээ Бизнес хөгжлийн төвд үйлдвэрлэл эрхэлж буй иргэдтэй уулзсан юм. Кимчиний цех, сийлбэр, гутал, монгол хувцасны жижиг үйлдвэрлэл эрхэлж, орлогоо нэмэгдүүлж байгаа иргэд Бизнес хөгжлийн төв түрээс бага, ажиллах орчин тав тухтайд ам сайтай байв.

Хужирт суманд төвийн нэг км зам, Хархорин-Хужиртын зам, 100 хүүхдийн цэцэрлэг, Төвхөн хийд-Орхоны хөндийн замын ажил, 35 ортой эмнэлэг, Бизнес хөгжлийн төв, шинэ багийн төв гэхчилэн бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн.

Сумын төвийн иргэд ажлын байр нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг дэмжиж хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ.

Цаашид нэмж 100 хүүхдийн цэцэрлэг, спорт заал, эмнэлгийн тоног төхөөрөмж, цэвэрлэх байгууламж, сумын төвийн гүүрийг шинэчлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж. УИХ-ын гишүүн Г.Батхүү сүүний үйлдвэрийн эрчим хүчний асуудлыг шийдэхгүй удааширч байгаагаас цаг алдаж буйг сумын удирдлагуудад сануулж, яаравчлахыг даалгалаа.

Тэрбээр дараа нь Зүүнбаян-Улаан суманд ажиллахдаа дөрөвдүгээр багийн малчин И.Батжаргал, Б.Баатар нарынд очив. “Хавраас хойш бороо ороогүй Арвайхээр, Хархорин, Хужирт суманд хур дагуулж ирлээ гэж сонсоод таныг хурдан ирээсэй гэж хүлээж байлаа. Сайхан зүсэр бороо орж газар дэвтэж сайхан боллоо” гэсээр иргэд угтсан.

Сумын төвийн иргэдийн төлөөлөлтэй уулзах үеэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их зүйл хийж бүтээсэн, цаашид ажлын байр нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг дэмжиж хэрэгжүүлэх шаардлагатай байна гэсэн санал гарч байлаа.