Наадмын төсөв нэмэгдээгүй
Үндэсний их баяр наадам ардын хувьсгалын 92 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөлтийн ажил эхэлсэн. Одоогоор төсөв хөрөнгө 50 тэрбум төгрөгт хүрсэн гэх мэдээлэл гараад байна үүнийг баяр наадмын зохион байгуулах комиссын дарга няцааж байна.
Баяр наадмын зохион байгуулах үндсэн комисс нийт 13 салбар комиссоос ирүүлсэн ажлын товчийг нэгтгэжээ.
(2-р хэсэг)
Шадар сайд Д.Тэрбишдагва: Өмнөх жилийнхээ зардал нэмэгдээгүй. Сур шагайн талбайг тохижуулах гэх мэт ажил хийгдэнэ. Баяр наадмын үеэр машин багтахгүй байх асуудал гардаг. Үүнийг шийдэхийн тулд нэмэлт зогсоол гаргахаар ажиллаж байгаа. Нийт 4000 машин тавих боломжтой талбай гаргана.