Мэндчилгээ
Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ
2013.05.31

Мэндчилгээ

Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдрийг  тохиолдуулан Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнээс монголынхоо нийт хүүхэд багачуудад илгээсэн мэндчилгээ

Айл гэрийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй-хүүхэд багачууд Та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлж, сурч мэдэх, сайн хүмүүн болох аяны тань харгуйг сүү өргөн мялаая!

Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд тохиодог Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг дэлхий нийтээрээ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийг манай улсын хувьд дэлхийн байгаль орчны өдөртэй хамтатган “Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жилийг манай улсын хувьд дэлхийн байгаль орчны өдөртэй хамтатган “Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэдэг. Монгол ёс уламжлалаа мэддэг, ахас дээдсээ хүндэлдэг, хүмүүнлэг, өөрийнхөө эрхийг бусдын эрхээр хязгаарлаж чаддаг, зөвд зөөлөн, бурууд хатуу, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг зөв монгол хүн байхын тулд хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин зорилготой, зорилго бүр нь амжилттай гэрэл гэгээ дүүрэн байх учиртай. Хүүхдийн хөгжлийн анхдагч орчин нь гэр бүл учраас хүүхдийг зөв хүмүүжүүлэх, хөгжүүлэх, тэднийг ирээдүйд сайн хүн болгон төлөвшүүлэхэд гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал, аав, ээжийн хайр энэрэл, үнэт сургааль, үүрэг хариуцлага хамгаас чухал.

Төр, засгийн зүгээс ч хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, хамгааллын асуудлыг гэр бүлд суурилсан хөгжлийн бодлогын хүрээнд цогцоор нь авч үзэж байгаа бөгөөд Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтууд ч үүнд чиглэж байгаа юм.

Монгол орны өнцөг булан бүрт суугаа мянга мянган хүүхэд багачууддаа үргэлж инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөе.

Бид хүүхдийн өмнө учирч буй аливаа эрсдлийг бууруулах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх асуудалд нийгмийн анхаарлыг хандуулж, хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолойг сонсох, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог хангах зорилгоор 2013 оны 6 дугаар сарын 09-нд “Бид оролцъё, хөгжье” хүүхдийн үндэсний чуулганыг Монголын Хүүхдийн ордонд, 2013 оны 6 дугаар сарын 10-нд “Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар үүрэг хүлээгчдийн хариуцлага” Улсын зөвлөгөөнийг Төрийн ордонд тус тус зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна.

Даяаршиж буй нийгэмд Чингэс хаанаар овоглосон Монгол түмний үр сад дэлхий дахинд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараараа гайхагдсан, хариуцлагатай иргэд болон төлөвшинө гэдэгт би итгэлтэй байна. Монгол орны өнцөг булан бүрт суугаа мянга мянган хүүхэд багачууддаа үргэлж инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөе.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.