“Хүй долоон худаг” монгол наадмын төв болно
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, цэнгэлдэх орчимд байгуулах автозогсоолын байдалтай танилцлаа.
2013.06.04

“Хүй долоон худаг” монгол наадмын төв болно

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал 06 сарын 02-ны ням гаригт болж тус хорооны гишүүд Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, цэнгэлдэх орчимд байгуулах автозогсоолын байдалтай танилцлаа. Эдгээрийн урсгал засварт өнгөрсөн жил 100 гаруй сая төгрөг зарцуулж байсан бол энэ жил нийт 300 гаруй сая төгрөгийн засвар, тохижилтийн ажил хийх төсвийн санал иржээ.      

Автомашины 3000 зогсоол байгуулж байна.

Үндэсний сурын холбооныхон талбайгаа томсгох, үзэгчийн суудал шинээр барьж, тасалбар тасалдаг болох хүсэлт ирүүлсэн бол шагайн холбооныхон байрныхаа дээврийг засна гэсэн байна. Төв стадионд ч мөн багагүй засвар хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд засварын ажил ид үргэлжилж байлаа.                   

Жилийн жилд урсгал засварт их хэмжээний мөнгө зарцуулдаг ч энэ нь хөрөнгө оруулалт болж чаддаггүйгээс гадна үндэсний их баяр наадмаас бусад өдөрт ашиглагддаггүй. Жил жилд зарцуулсан улсын төсвийн хөрөнгийг хөрөнгө оруулалтад тооцож тус компанийн 51, нийслэлийн 49 гэсэн хувьд өөрчлөлт оруулах ёстой гэсэн санал энэ үеэр зохион байгуулах хорооны гишүүдээс гарч байлаа.

Үндэсний баяр наадмын цөм нь Хүй долоон худагт байхаар цаашид төлөвлөн ажиллана, гол хөрөнгө оруулалтууд тэнд хийгдэх болно. Харин төв цэнгэлдэхийг олимпийн цогцолбор байдлаар өвөл, зунгүй ашигладаг болно гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэллээ.

Төв цэнгэлдэхийг олимпийн цогцолбор байдлаар өвөл, зунгүй ашигладаг болно

Төв цэнгэлдэх хүрээлэн 12500 суудалтай, үүн дээр зөөврийн 2000 суудал нэмж тавина. Энэ орчимд автомашины 3000 зогсоол байгуулж, зогсоолын зөвшөөрөл худалдана.

Мишээл EXPO, Дүнжингарав, Нарантуул худалдааны төвд наадамчдын автомашиныг үнэ төлбөргүй байрлуулахаар төлөвлөж байна. Харин эдгээр зогсоолоос Төв цэнгэлдэх хүртэл иргэдэд унаа үйлчлэх бөгөөд мөн үнэ төлбөргүй байх зохицуулалт хийх юм байна