2013.06.06

Мөнгөөр ингэж тоглож болохгүй

Энэ жил Монголчууд 50 тэрбумаар наадах тухай шуугиан дэгдээд буй. Энэ талаар эрхэт хууль тогтоогчид ямар бодолтой байгааг сонирхлоо

Урьд нь бид улсын баяр наадмаа тэрбумд багтаагаад л хийгээд болдог байсан. Энэ жил наадмын төсвийг яагаад 50 тэрбум болгож 50 дахин нэмэгдүүлж байгааг ойлгохгүй байна.

Барилдаад цол авдаг, түрүүлдэг байсан бол өнөөдөр Монгол Улсад хуулиар цол өгөх тухай асуудал ярьж байна

40 тэрбумаар нь тодорхой бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж ярьж байгаа юм билээ. Гэхдээ ийм байдлаар мөнгөөр тоглож болохгүй.

Өнөөдөр манай эдийн засгийн байдал хүнд, ард иргэдийн амьдрал сайнгүй байна. Ийм үед асар их мөнгө зарж баяр наадам хийх нь зөв биш л болов уу.

Урьд нь нэг тэрбумд багтаагаад хийгээд ирсэн юм чинь энэ уламжлалаа дагаад явж болох байх. Нэмж хэлэхэд улсын баяр наадмаар барилдаад цол авдаг, түрүүлдэг байсан бол өнөөдөр Монгол Улсад хуулиар цол өгөх тухай асуудал ярьж байна. Энэ мөн л онцгүй сонсогдож байна.