2013.06.06
50 тэрбум чинь мөрөөдлийн жагсаалт байхгүй юу
Энэ жил Монголчууд 50 тэрбумаар наадах тухай шуугиан дэгдээд буй. Энэ талаар эрхэт хууль тогтоогчид ямар бодолтой байгааг сонирхлоо
УИХ-ын гишүүн, Шадар Сайд Д.Тэрбишдагва:
-Баяр наадмыг зохион байгуулах зардлыг 50 тэрбум гээд баталсан зүйл байхгүй. 50 тэрбумыг зарцуулна гэдэг чинь худлаа.
Тэгээд ч ийм их мөнгө гаргах боломжгүй. Наадмыг тэмдэглэхэд зарцуулах гээд байгаа 50 тэрбумын задаргаа чинь мөрөөдөл л байхгүй.
Ерөөсөө мөрөөдлийн жагсаалт. Тиймээс ч энэ Засгийн газрын хуралдаан дээр унана.