
З.Төмөртөмөө: Эмч, эмнэлгийн ажилчдын сэтгэл зүйг нь тайван байлгаж, ажлыг нь хийлгэе!
Өнгөрөгч Баасан гарагт /2025.05.23/ болсон НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болгох” асуудлыг хэлэлцэж баталлаа.
Саяхан НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн Өмч хувьчлах комисс хуралдаж, менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нийслэлийн өмчид буцаан авсан билээ. Учир нь тус эмнэлэг нь батлагдсан төсвийг зориулалтаар нь ашигладаггүй, санхүүгийн тайлангаа өгдөггүй, цалингийн 205 сая, НДШ-ийн 910 сая, татварын 507 сая, эм оношлуурын 575 сая, хүнсний 555 сая, газрын төлбөрт 48 сая төгрөгийн өр төлбөртэй болох нь тогтоогджээ. Энэ үеэр уг төвийг шинэчлэн салбар эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар мэдээлсэн. Тэгвэл тус эмнэлгийг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болгон 130 ортой, 12 төрлийн кабинет, хүүхэд, дотор, элэг судлалын чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ИТХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө: