УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.03.20

Ц.Даваасүрэн: Хотруу нүүдэллэж байгаагийн гол шалтгаан дэд бүтэц

Аливаа улс орны хөгжил дэд бүтэцээсээ шалтгаалдаг. Гэтэл манай улсын нийслэл хүн амаа дийлэхгүй ихээхэн нягтралтай байгаа нь хөдөө орон нутагт дэд бүтэц хөгжөөгүйтэй холбоотой.

Хотод сурч байгаа залуусын дийлэнх нь хотод үлддэг. Үүнийг зогсоох нийслэлийн нягтралыг багасгах хөдөө орон нутгийг хөгжүүлэх томоохон алхам нь төсвийн хөрөнгийг орон нутагт тэгш чиглүүлэх шаардлагатай байгаа юм хэмээн төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн онцоллоо.

Залуучуудыг хөдөө орон нутагт амьдрах боломжийг бүрдүүлэх нь их нягтралаас хамгаалж чадна. Үүний тулд  наад зах нь халуун хүйтэн устай тохилог орон сууцыг хөдөө орон нутагт барих хэрэгтэй байгаа юм.