Суманд иргэдийн оролцоо их чухал
Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд олон ажлыг хийж байгаагийн нэг нь сум хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг гарсан явдал юм. Хотруу шилжилт хөдөлгөөн эрс ихэссэн энэ үед хамгийн анхаарал татсан ажил бол сумдын хөгжүүлэх. Өнөөдрийн нүүр тулсан ярилцлага нэвтрүүлгээр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай ярилцлаа.
Мэдээж нийслэлийн иргэдийг ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Гэвч хөдөө орон нутгийн иргэд хотруу нүүдэллэх нь эрс нэмэгдсэнээс нийслэл хот ачааллаа даахгүй болоод байна.
Мэдээж хөдөө орон нутагт хүмүүсийг ая тухтай амьдрах боломжийг гаргаж өгсөнөөр хотруу нүүдэллэх цувааг зогсоож чадна. Үүний тулд эрчим хүчний асуудлыг найдвартай шийдэх, зам болон дэд бүтэцийн асуудал шийдэх хэрэгтэй. Цаашлаад сумдууд өөрсдийн хүнсний хэрэгцээг хангах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Хамгийн эхэнд суманд сургууль, цэцэрлэг, клубын аль нь хэрэгтэй бэ гэдгийг судлах хэрэгтэй. Зарим сумдуудын хувьд иргэдийн оролцоо их чухал. Эрх мэдлийг иргэдрүү, орон нутаг уруу нь ойртуулж байх нь шинчлэлийн засгийн газрын хийх анхны алхам юм хэмээн тэрээр ярьсан юм.
2-р хэсэг
3-р хэсэг