Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн намтар
2013.05.27

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гурван намаас нэр дэвшигчийн албан ёсны намтрыг хүргэж байна.

-АН-аас нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Тэрээр 1963 оны гуравдугаар сарын 30-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Гэр бүлтэй, Таван хүүхэдтэй. Өргөж авсан 20 хүүхэд нь мөн хамт амьдардаг.

Төгссөн сургууль, мэргэжил:

1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын найман жилийн сургуулийг дүүргэсэн.

1981 онд Эрдэнэт хотын нэгдүгээр арван жилийн сургууль.

1988 онд Украйны Львовын ЦУТДСургууль

2002 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийг тус тус төгсч, сэтгүүлчийн бакалавр, Төрийн удирдлагын мастер зэргийг хамгаалсан.

Гадаад хэл: Англи, Орос хэлтэй.

Ц.Элбэгдорж нь дараах ажил алба, сонгуульт ажлуудыг эрхэлсэн байна

1981-1982: “Эрдэнэт" үйлдвэрт засварчин, машинист,

1982-1983: Ардын армид байлдагч, түрүүч, ХЗЭ-ийн үүрийн дарга

1988-1990: “Улаан од” сонинд сурвалжлагч, Армийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч

1989-1991: МоАХ-ны тэргүүлэгч (энэ хугацаандаа Ардчиллыг авчрах анхны цуглааныг нээж байжээ)

1990: “Ардчилал” сонины эрхлэгч

1990-1992: АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн

1991: Монголын Ардан Аж Ахуйтны холбооны тэргүүн

1992-1994: Монгол Улсын Их Хурлын гишүүн

1992 оноос: “Залуу удирдагч” сангийн удирдлагын зөвлөлийн байнгын гишүүн

1993 оноос: Улс төрийн боловсролын академийн захирлын зөвлөлийн гишүүн

1994-1996: МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн

1994-1996: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч

1996-1999: МҮАН-ын дарга

1996-2000: УИХ дахь “МҮАН- МСДН-ын Ардчилсан Холбоо" Эвслийн дарга

1996-1998: УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга

1996-2000: УИХ-ын гишүүн, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга 1998: Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч

2000 оноос: “Эрх Чөлөө төв”-ийг үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч

2004-2006: Монгол Улсын Ерөнхий сайд

2005-2008: Ардчилсан Намын дарга

2008 он УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан.

2009 оны тавдугаар сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож өдгөөг хүртэл ажиллаж байна.

Шагнал урамшуулал:

2011 оны есдүгээр сарын 22-нд АНУ-ын Ардчиллыг дэмжих үндэсний сангаас Нью-Йоркийн Ардчиллын форумын Ерөнхийлөгчийн медаль.

2011 оны аравдугаар сарын 18-нд олон улсын “Hands off Cain” байгууллагаас 2011 оны “Цаазгүй ертөнц" шагнал.

2012 оны зургадугаар сард НҮБ-ын Байгаль Орчны хөтөлбөрийн “Эх дэлхийн манлайлал” шагналыг тус тус хүртсэн.

-МАХН-аас нэр дэвшигч, Эрүүл мэндийн сайд Н.Удвал

Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1954 оны гуравдугаар сарын 5-нд төрсөн. Гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй.

Төгссөн сургууль, мэргэжил:

1972 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийг дүүргэсэн

1978 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүүхдийн эмч мэргэжлээр төгсөв

1992 онд Хүүхдийн эрүүлийг хамгаалахын удирдлага зохион байгуулалт сэдвээр боловсролын докторын зэрэг хамгаалав.

1993-1994 онуудад Эрүүл мэндийн удирдлагын асуудлаар Тайландын Махидолын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн

1997 онд Английн Манчестерийн их сургуульд Эрүүл мэндийн удирдахуйн мастерын зэргийг хамгаалав 

2002 онд Олон улсын эрүүл мэндийн тогтолцооны харьцуулсан судалгаагаар анагаахын шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан

Гадаад хэл: Орос, Англи.

Н.Удвал нь дараах ажил алба, сонгуульт ажлуудыг эрхэлсэн байна

1978-1979 онд Архангай аймгийн Хотонт сумын эмнэлгийн салбарын эрхлэгч эмч

1979-1984 онд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмч

1985-1992 онд Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд Эх хүүхдийн эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын секторын эрхлэгч, төслийн удирдагч

1992-1993 онд Хүүхдийн клиникийн захирал

1993-1995 онд Эмч нарын мэргэжил дээшлүүлэх институтэд эрүүл мэндийн удирдахуйн багш

1997-1999 онд Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн санд төслийн ажилтан

1999-2000 онд ЭМНХЯ-д Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

2000-2004 онд Эрүүл мэндийн дэд сайд

2004-2006 онд Эрүүл мэндийн бодлогын шинэтгэлийн бодлогын

шинжээч

2006-2007 онд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны шугамаар Төрийн албаны шинэтгэлээр бодлогын шинжээч

2007- 2009 онд МАХН-ын Ёс зүйн хорооны дарга

2009-2010 онд Нийгмийн халамжийн шинэтгэлийн бодлогын шинжээч

2005, 2010 онуудад Орон нутгийн хөгжилд олон нийтийн оролцоо бодлогын шинжээч

2011-2012 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажилласан.

2012 оны наймдугаар сараас Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна.

-МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1964 оны зургадугаар сарын 7-нд төрсөн. Гэр бүл, гурван хүүхэдтэй.

Төгссөн сургууль, мэргэжил:

1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль

1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн магистрын зэрэгтэй.

Гадаад хэл: Орос, Англи.

Б.Бат-Эрдэнэ нь дараах ажил алба, сонгуульт ажлуудыг эрхэлсэн байна

1983-2000 онд Биеийн тамир спортын “Хүч" нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга,

1999-2004 онд "Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирал

2004 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга

Шагнал урамшуулал:

1989 онд Монгол Улсын гавьяат тамирчин

1990 онд Монгол Улсын дархан аварга

1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль

1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар

2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнуулсан.

2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан