МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2013.05.22

Сонгуулийн хууль зөрчиж байна хэмээн мэдэгдлээ

Энэ сарын зургааны өдөр СЕХ аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан билээ. Гэтэл энэ бүрэлдэхүүнд багтсан 198 хүний 150 нь сонгуулийн байгууллагад ажиллах чадамжгүй хүн байсан төдийгүй 107 хүн өмнө нь сонгуулийн штабуудад дарга, нарийн бичгийн даргын алба хашиж байсан ажээ.

Иймээс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талд бүх төрийн байгууллага үйлчилж байгаа нь тодорхой байна гэв.

Түүгээр ч зогсохгүй дийлэнх нь АН-ын төлөөлөл болсон хүмүүс байсан төдийгүй төрийн албанд түр үүрэг гүйцэтгэгчээр ажилд орсон хүмүүс байсан нь тогтоогдсон байна. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд энэ мэт шаардлагыг хангахгүй, түр үүрэг гүйцэтгэгч нарыг олноор томилсоныг залруулхаар МАН-аас СЕХ-нд шаардлага хүргүүлсэн ч зөрчил арилаагүйгээр үл барам 20 гаруй үүрэг гүйцэтгэгч дахин томилжээ.

СЕХ-ны сайт дээр нэг сая 62 мянга 384 сонгогч бүртгэгдсэн гэх боловч нэг сая 46 мянга 25 сонгогч тоологдож буй нь даруй 16 мянга 359 хүнээр зөрж байгаа юм байна.

Түүнчлэн СЕХ-ноос баталсны дагуу 1538 хэсгийн хороог аймгуудад байгуулсаныг судалж үзэхэд 30 хэсгийн хороо илүү, 26 нь хуульд заасан “хэсгийн хороог 200-аас доошгүй сонгогчтой байгуулна” гэх заалтыг зөрчсөн, мөн сонгогчийн тоо нь тодорхойгүй 33 хэсгийн хороо байгаа ажээ. СЕХ-ны сайт дээр нэг сая 62 мянга 384 сонгогч бүртгэгдсэн гэх боловч нэг сая 46 мянга 25 сонгогч тоологдож буй нь даруй 16 мянга 359 хүнээр зөрж байгаа юм байна.

АН-аас нэр дэвшигч МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэх олгоогүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилгаа явуулж эхэлсэн. Энэ тухай ЦЕГ, ШӨХТГ, СЕХ гээд бүхий л холбогдох байгууллгуудад мэдэгдэж, шаардлага тавихад хүлээж авч шийдэх боломжгүй гэдгээ бичгээр илэрхийлээд байгаа гэнэ.

Иймээс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талд бүх төрийн байгууллага үйлчилж байгаа нь тодорхой байна. Энэ бүхэн сонгууль шударга явагдах, хууль хэрэгжих нөхцөл бололцоо харагдахгүй байгааг илэрхийлж байна хэмээн МАН-ын зүгээс мэдэгдлээ.