МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа
Н.Удвал Сонгуулийн ерөнхий хороонд очиж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа.
2013.05.22

МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа

МАХН-аас Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал Сонгуулийн ерөнхий хороонд очиж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Түүнийг  СЕХ-нд очиход Эрх чөлөөний талбайд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ тэргүүтэй намын гишүүд дэмжигчид нь туг далбаа барин ирсэн байлаа. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсны дараа Н.Удвал сэтгүүлчдэд “Улс төрийн хувьд бол Элбэгдорж аварга, бөхрийн талаараа Бат-Эрдэнэ аварга. Тэгэхээр би аваргуудыг дагаж аварга болно” гэсэн байна. Тэр мөн сурталчилгааны ажлаа Монголын эртний нийслэл байсан өлгий нутаг Өвөрхангай аймгийн Хархорин сумаас эхэлнэ гэдгээ мэдэгдлээ.