Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа
Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж байна.
10 цаг 40 минутанд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн үнэмлэхээ албан ёсоор гардаж авлаа.
Цахиагийн Элбэгдорж нь Монгол Улсад ардчилсан нийгэм бий болгохоор анх зориглон санаачилж, 75 жил коммунист засаглалтай байсан Монгол орныг тайван хувьсгалын замаар ардчилсан, чөлөөт эдийн засагтай болгож өөрчилсөн ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг. Ц.Элбэгдорж нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Өмнө нь тэрбээр Монгол Улсын Ерөнхий Сайдаар хоёр удаа, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар нэг удаа, УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа тус тус сонгогдон ажилласан. Ц.Элбэгдорж нь ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг либeртари улс төрч.