МАХН 500 гишүүнээр бүл нэмэв
МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс “Шударга ёсны аян-2013”-ын нийслэл хотын их хуралдайг Улаанбаатар паласт зохиолоо
2013.04.19

МАХН 500 гишүүнээр бүл нэмэв

МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс “Шударга ёсны аян-2013”-ын нийслэл хотын их хуралдайг Улаанбаатар паласт зохиолоо. Хуралдайд Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, МАХН-ын Ерөнхийлөгч нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарын төлөөлөгч болон нийслэлийн есөн дүүргийн иргэд оролцов.

500 иргэн МАХН-д гишүүнээр элсэж, намын батлахаа гардаж авлаа.

Энэ үеэр “Шударга ёсны аян-2013”-ын хүрээнд говийн, баруун, зүүн, хангайн бүс дэх хуралдайгаас гарсан санал шүүмжлэл, хөндсөн сэдвийг нэгтгэх дүгнэсэн юм. Мөн нийслэлийн 500 иргэн МАХН-д гишүүнээр элсэж, намын батлахаа гардаж авлаа.

Нийслэлийн их хуралдайд оролцогчид “Шударга ёс"-ны төлөө бид дуу хоолойгоо нэгтгэх цаг нь болсон. Нийгэмд болж бүтэж байгаа сайхан зүйл олон байгаа ч шударга бус явдал олон байна. Бид шударга бус үйлдлийн эсрэг МАХН-д элсэж, энэ нэр доор нэгдэж тэмцэх болно” хэмээв. Улаанбаатар хот дахь “Шударга ёсны аян-2013” нийслэлийн есөн дүүрэгт үргэлжлэх юм.