УИХ-ын Гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2013.04.25

Мэргэжилтэй ажилтнаа чадавхижуулах шаардлагатай

“Хөдөлмөрийн салбарын бодлого- Хамтын ажиллагаа” сэдэвт хүний нөөцийн удирдах ажилтны форум Чингис зочид буудалд зохион байгуулагдлаа.

 Энэ үеэр 150 гаруй байгууллага, аж ахуй нэгжийн хүний нөөцийн менежерүүд өргөн оролцсон юм.

УИХ-ын гишүүн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав:

Хөдөлмөрийн салбарын чухал үүрэг гүйцэтгэгчид болох хүний нөөцийн мэргэжилтэнүүдтэй уулзаж хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрлөх орчин ямар байгааг мэдэх зорилготой энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Бүтээмж, баялаг бий болгогч ажилтнаа хамгаалж улам бүр чадавхжуулахад юу хэрэгтэй байна түүнд анхаарах нь хүний нөөцийн үүрэг билээ.

Хэлэлцүүлэгээс гарсан илтгэл, санал санаачлага, мэдээллийг нэгтгэн хүний нөөцийн ажилтаны гарын авлага, материал гаргах юм. Энэхүү үйл ажиллагааны гол зохион байгуулагч бол хөдөлмөрийн яам гэхэсээ илүү Хөдөлмөрийн судалгааны институт.

Нээлттэй зарлагдаж байгаа ажлын байранд иргэдийг хамруулахын тулд хамгийн эхлээд иргэний боловсролын чадамжийг дээшлүүлэх шаардлагатай байна. Хөдөлмөрийн хуулинд долоо хоног ажилласан ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож цалин олгох ёстой гэдгийг хуулчилж өгөхөөр зорьж байгаа. Энэ нь тухайн иргэний хөдөлмөрийг үнэлэх нэг тогтолцоо болно.

Харин байгууллага, компани ур чадвартай ажилтаныхаа нийгмийн асуудал, цалин хөлс, ажлын байрны чанарыг шийдэж өгөх хэрэгтэй.   Бүтээмж, баялаг бий болгогч ажилтнаа хамгаалж улам бүр чадавхжуулахад юу хэрэгтэй байна түүнд анхаарах нь хүний нөөцийн үүрэг билээ.

Чадавхи өндөртэй тухайн салбарт бэлтгэгдсэн боловсон хүчин монголд байхгүй тохиолдолд гаднаас ажилтан авах нь буруу зүйл биш. Харин  мэргэжил шаардахгүй, чадавхи шаардах, тухайн салбарын боловсон хүчин монголд байгаа бол гаднаас ажиллах хүч авахыг бууруулах тал дээр хөдөлмөрийн яам бодлого барьж ажиллана. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, компаниудад монголчуудаа ажиллуулах санал тавьж байгаа.

Үүний үр дүнд барилга хот байгуулалтын яам, хөдөлмөрийн яам хамтран мэргэжилтэй ажилтан бэлтгэх хүрээнд замын барилгын ажилчдыг сургалтанд хамруулан богино хугацаанд бэлдэж авлаа. Таван  сарын хугацаанд улсын хэмжээнд 7000 ажилтан бэлдэнэ гэдэг  амжилт.

Энэ хүрээнд 20-с дээш насны хөдөлмөрийн чадавмжтай залуусыг  хамруулсан. Ажлын байранд хоёр сарын хугацаатай 190 мянган төгрөгөөр цалинжуулж, гурван сарын хугацаанд байгууллага, компаниудад ажиллуулаад хамт олонтой болж цаашдаа үндсэн ажилтан болон цалинжих боломжийг нээж өгсөн.

- Тавантолгойн түр зогсолт хийгээд, 16 мянган иргэн ажилгүй болсон гэсэн үүнд засгийн газрын зүгээс ямар арга хэмжээ авсан бэ?

Энэ асуудал яамны хэмжээнд яригдсан зүйл алга компаниуд нь дотроо хүмүүсээ ажил эхлэх хүртэл чөлөөлөх, эсвэл бага цалинтай ажилуулах гээд хоорондоо зохицсон мэдээлэл байгаа. Одоо компаницдын үйл ажиллгаа хэвийн болж тогтворжиж байгаа. Гэвч энэ нөхцөл байдлыг  далимдуулан ажилтан халах асуудал байж болохгүй.

Хөдөлмөрийн хуулийн дагуу хувийн компани, аж ахуй нэгжүүд зохицуулалт хийгээд явна.

Одоогийн байдлаар хөдөлмөрийн судалгааны институтийн гаргасан мэдээллээр бол 1000 ажлын байрнаас 750 орчим нь мэргэжилтэй ажилтан шаардаж байгаа гэсэн дүн гарсан. Тиймээс оюутан залуус маань мэргэжилтэй ажилтан болох сонголтыг хийгээсээ. Ер нь л амьдралаа баталгаатай байлгах мэргэжил хамгийн чухал. Их дээд сургуулиуд мэргэжилтэй ажилтан бэлтгэх дээр анхаарах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Өнөөдөр хот хөдөө орон нутагт нийт 76 мэргэжил сургалтын коллеж байгаа цаашдаа энэ тоог нэмэгдүүлэх шаардлага тулаад байна.