МҮЭХны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.03.23

Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх шаардлагатай

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай Хөдөлмөрийн үнэлэмж сэдвийн хүрээнд ярилцахаар урьлаа.

Монгол хүний үнэлэмж, хөдөлмөр эрхэлж байгаа хүний цалин хангамж доогуур байна гэдэг шүүмжлэл бий?

Энэ бол бодит байдал монгол хүний дундаж цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг харахад туйлын хангалтгүй байгаа. 140400 төгрөгөөр өөрийн хүнсний хэрэгцээгээ хангахад туйлын хангалтгүй. Гэтэл цалин тэтгэвэр гэдэг нь тухайн хүний өөрийн болон өрхийн амжиргааг хангахуйц байх ёстой. Энэ байдал монгол улс зах зээлд орсоноос хойш хөдөлмөрийн үнэлэмжинд төрийн бодлого дутуу байсныг харж болно.

(2-р хэсэг)

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бүх түвшиндээ нэг болгох хэрэгтэй. Энэ нь ямар нэгэн ажил мэргэжил шаардагдахгүй ажилтанд өгдөг цалин. Гэтэл манайд ажилтай мэргэжилтэй хүнд өгдөг цалин юм шиг бариад дараад байна. Үүнийг л эвдэх хэрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь нарийн мэргэжлийн ажилтанд өгдөг цалин биш.

Харин гадны хөрөнгө оруулагч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлээд их цалин өгч байгаа мэт ам таглаж байгаа асуудлыг халах ёстой. Үүнийг л ажил олгогчид буруугаар ашиглахгүй байх хэрэгтэй байна.