Х.Амгаланбаатар:Цалингийн доод хэмжээг нэмэхээр ярилцаж байна
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.04.03

Х.Амгаланбаатар:Цалингийн доод хэмжээг нэмэхээр ярилцаж байна

Хөдөлмөрийн хөлсний, доод хэмжээг хоёр жил тутамд нэмэх талаар хуульд заасан байдаг.  Хуулийн энэ заалт энэ долоо хоногт дуусгавар болох аж.

Тиймээс Монголын уйлдвэрчний эвлэлийн холбоо хуулийн, хурээнд цалингийн доод хэмжээг нэмэх цагболсныг сануулж байна. Энэ талаар тус холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.

Мөн хөдөлмөрийн доод үнлэмж 140 мянган төгрөг байснаас  хойш өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ 30,70 хувиар өссөн байна.
Өнгөрсөн долоо хоногт танай холбоо цалингийн доод хэмжээг нэмэх саналаа Засгийн газрын төлөөлөлд хүргүүлсэн. Саналд хариу ирсэн үү?

Хуулийн дагуу хөдөлмөрийн доод хэмжээг нэмэх хугацаа нь болж  байна. Манай улс хамгийн сүүлд 2011 оны дөрөвдүгээр сарын 5нд цалингийн доод хэмжээг нэмсэн байдаг. Энэ талаар дугарах хэд хэдэн шалтгаан байгаа юм.

Эхнийх нь хуульд зааснаар цалин нэмэх хугацаа болчисон. Энэ талаар  Хөдөлмөрийн яам, манай холбоо, Ажил олгогч эздийн холбоотой  хэлэлцэж байна. Хуулийн хугацаанд нь амжиж энэ асуудлыг шийдэхээр талууд зөвшилцөж байгаа.

Цалин нэмэх өөр ямар үндэслэл байна вэ?

Өнөөдөр цалингийн дундаж хэмжээ 598 мянган төгрөг байна. Үүнийг доод хэмжээтэй нь харьцуулахад 23хувь. 2010 онд цалингийн доод хэмжээ дундаж цалингийн 32хувьтай тэнцдэг байсан.  

Энэ   буурсан үзүүлэлт цалингийн доод хэмжээг нэмэх нэг шалтгаан юм. Мөн хөдөлмөрийн доод үнлэмж 140 мянган төгрөг байснаас  хойш өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ 30,70 хувиар өссөн байна.