МҮЭХны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.03.28

2013-2014 оны гурван талт хамтын хэлэлцээр байгуулагдлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-үүдийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран Хөдөлмөр Нийгмийн Зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээр болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Нийслэлийн хүн амын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдох хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, дагаж мөрдөх, нийгмийн түншлэлийг хэрэгжүүлэх зорилгоор “НИЙСЛЭЛИЙН 2013-2014 ОНЫ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭР”-ийг байгууллаа.

Хэлэлцээрт талуудыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-үүдийн Холбооны дарга Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн Холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн хүрээнд үндсэн чиглэлүүдийг тодорхойлж үүнтэй уялдуулан 29 зорилтот ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөв.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд дараах үндсэн чиглэлүүдийг тодорхойлж үүнтэй уялдуулан 29 зорилтот ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:

-Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах

-Үр бүтээлтэй хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийг ханган ажиллах

-Хамтын хэлэлцээрийг дүгнэх, биелэлтэнд хяналт тавьж ажиллах зэрэг тусгагдсан байна.

Дашрамд дурдахад энэ өдрөөс эхлэн Нийслэлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг эхлүүлээд байна.